Хонь ховордож, цөөрч байна Dienstag, 19. Februar 2008

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Нацагийн Логи, Бизнесийн удирдлагын магистр, докторант Далхаагийн Шинэбаяр
(Өнөөдөр сонин, 2006.10.04)

Монголчууд морьгvй малчных мохоо, хоньгvй айл хомхой гэж хонь адуугаа эрхэмлэн дээдэлж байдгаа зvйр цэцэн vгэндээ ч шvтэн биширч ярилцдаг билээ. Ялангуяа сул асгасан сувд шиг ярайж цайрч харагдан, цэлгэр уудам бэлчээр нутгийнхаа чимэг болдог хонин сvргээ сувд эрдэнэ шиг хайрлан өсгөн vржvvлж ирсэн юм. Гэтэл харамсалтай нь сvvлийн жилvvдэд уудам дэлгэр бэлчээр нутаг маань ч эвдэрч эзгvйрэн, хонин сvргийн маань тоо ч буурч монголчуудын сэтгэл санааг зvй ёсоор гонсойлгох боллоо.

Монгол тvмний минь амин тэжээл, бахархал болсоор ирсэн тvvхэн уламжлалт мал сvрэг-хонин сvргийнхээ тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бvрдvvлэх асуудлыг хvн бvр тал бvрээс нь авч vзэж санаа бодлоо уралдуулах цаг vе нэгэнт тулгарч ирлээ.

Хонин сvргийн тогтвортой хөгжлийн асуудалд зөвхөн тоо толгойн өсөлт төдийгvй удам угсааг нь сайжруулах, маллагааны арга ажиллагаа, аж ахуй-зохион байгуулалтыг нь боловсронгуй болгох, эрvvлжvvлэх гэх мэт бvхий л асуудлууд хамаарна.

Хонин сvргийн дотоод оновчтой бvтэц бол тvvний тогтвортой хөгжлийн vндсэн нөхцөлийн нэг билээ. Оновчтой бvтцийг нь тогтооход хонин сvргийн жилийн зохистой эргэлтийг аж ахуйн нэгж бvр хамгийн зөв хувилбараар хэрэгжvvлэх нь онцгой ач холбогдолтой. Өнөө vед бидний бахархал болдог хонин сvргийн маань дотоод бvтэц газар бvрт vлэмж эвдэрсний улмаас тvvний тоо толгой тогтвортой өсөх нь битгий хэл жилийн нь зарлагыг тухайн жилд бойжуулсан хурганы тоо нөхөж чадахаа больж, хонины тоо эрс цөөрч, нийт малын дотор тvvний эзэлж байсан байр суурь доошилж “Монгол Улс хонь гэдэг өндөр ашиг шимтэй гайхамшигтай сайхан малтай байсан юм гэнэ билээ” гэсэн тvvх л vлдэхэд хvрэх дөхөж байгаа гашуун бөгөөд vнэн бодит байдлыг хvн бvр анхаарч vзэхээс өөр аргагvй боллоо.

Бид хонин сvргийнхээ өнөө vеийн бодит тоон мэдээлэл дээр тулгуурлаж, жинхэнэ амьд баримт тvшиж, эдийн засаг-математикийн арга ашиглан зөвхөн тоон vзvvлэлтээр хийсэн судалгаа тооцоог энд толилуулж санаа бодлоо хуваалцахыг зорилоо.

Хонин сvрэг бол монгол тvмний амин зуулгын vндэс ямагт болж байсан учраас тэр нь улс орны ч, аливаа аж ахуйн нэгжийн ч, айл өрхийн ч нийт малын дотор ямагт зонхилох байр суурийг эзэлдэг байсан юм. Үvнийг дараах тоон мэдээллийн судалгаанаас тодорхой харж болно. Тухайлбал, улсын мал тооллогын дvнгээр хонь, ямаа хамтдаа нийт мал сvргийн дотор 1918 онд 75.3 хувь, 1924 онд 77.3 хувь, 1925 онд 78.5 хувийг тус тус эзэлж байсан хувь хэмжээг тав таван жилээр тооцоолон судалж vзэхэд 1926-1930 оны дунджаар 66.7 хувь, 1931-1935 оны дунджаар 60.9 хувь, 1936-1940 оны дунджаар 59.6 хувь, 1946-1950 оны дунджаар 55.9 хувь, 1951-1955 оны дунджаар 55.1 хуь, 1956-1960 оны дунджаар 53.6 хувийг тус тус эзэлж байсан ба 1991-1995 оны дунджаар 53.6 хувь, 1996-2000 оны дунджаар 45.5 хувь, 2001-2005 оны дунджаар 43.3 хувийг эзлэх болж сvvлийн жилvvдэд тvvний хувийн жин ийнхvv ямагт буурах боллоо.

Эдгээрээс vзэхэд хонины тоо сvvлийн жилvvдэд /ялангуяа 1990-ээд оны сvvлчээс эхлэн/ vлэмж буурч 1930, 1940 оны vед улсын нийт малын дотор 60 орчим хувийг эзэлж байснаа одоо 40 хvрэхгvй хувийг эзлэх болсон байна.

Хонин сvргийн маань тоонд гарч байгаа энэ бууралт нь тvvний жил бvрийн зvй бусын хорогдол өсөж, дотоодын хvнсний хэрэгцээнд бэлэнчлэн хэтэрхий олноор нь хэрэглэх болсонтой шууд холбоотой байна. Үvний улмаас сvvлийн жилvvдэд тухайн жилд гаргасан зарлагаа уг онд бойжуулсан хургаараа нөхөж чадахаа больсон байна. Тухайлбал, энэ vзvvлэлтийг арав арван жилээр судалж vзэхэд 1951-1960 оны дунджаар тухайн онд бойжуулсан хурганы тоо уг онд зvй бусаар хорогдсон болон дотоодын хvнсэнд хэрэглэсэн хонины тооноос 62 хувиар, 1961-1970 оны дунджаар 129.2 хувиар тус тус давж байсан бол 1976-1985 оны дунджаар 2.4 хувиар, 1991-2000 оны дунджаар 1.9 хувиар тус тус дутах болжээ.

Эдгээр судалгаанаас vзэхэд тухайн жилд гаргасан зарлага оны эхний хонины тоонд эзэлж байсан хувь хэмжээ 1960-аад оны vеийнхээс өнөө vед хоёр дахин илvv хувийг эзлэх болсны улмаас хонин сvргийн маань нөхөн vржих чадвар ийнхvv зогсжээ.
Бид сvvлийн 45 жилийн буюу 1960-2004 оны тоон мэдээлэлд тулгуурлан оны эцсийн хонины тооны өсөлтөд тухайн оны эхний 100 хээлтэгч тутмаас бойжуулсан хурганы тоо, уг онд зvй бусаар хорогдсон болон дотоодын хvнсэнд хэрэглэсэн хонины тоо гэсэн хvчин зvйлсийн vзvvлж буй нөлөөллийн эконометрийн шинжилгээг хийж уг нөлөөллийн зvй тогтлын математик илэрхийллээс vндэслэн хонин сvргийнхээ тооны хэтийн төлөвийн прогнозыг тооцоолж vзэхэд хонин сvргийг одоогийн эрхэлж буй маллагааны арга барилаар нь эрхлэн явуулсаар байвал ойрын жилд тvvний тоонд төдий л ахиц гарахгvй болох нь харагдаж байна.

Тиймээс хонины зvй бусын хорогдлыг бууруулахын тулд нэг талаар, хонин сvргийн өнөөгийн маллагааны арга ажилалгаанд малчдын хамтын хvч чармайлтыг нэгтгэсэн малчдын хоршоо, мал аж ахуйн фермийг зохион байгуулан нэвтрvvлж бэлчээрийн маллагааг хагас суурин маллагааны эрчимжvvлэлтийн арга ажиллагаатай нарийн мэргэжлийн удирдлагын дор чадварлагаар хослон явуулах эргэлтийн чанартай өөрчлөлт оруулах, нөгөө талаар хонины махны хэрэглээг багасгахын тулд хонины махыг орлож чадах гахай, тахиа мэтийн төрөлхийн эрчимтэй салбарыг өндөр vр ашигтай өсгөн vржvvлж, махны хэрэглээнд өргөнөөр оруулах талаар бодлогын шинж чанартай арга хэмжээг хvчтэй авч явуулах шаардлагатай болжээ.

Тvvнчлэн 100 эх тутмаас бойжуулах хурганы тоог нэмэгдvvлэхийн тулд хурганы хорогдлыг багасгах, хургаа бvрэн мэнд бойжуулах эрчимтэй арга ажиллагааг нэвтрvvлэх, өсвөр эх мал нийт сvрэгт эзлэх хувийн жинг нэмэгдvvлэхээр хонин сvргийн бvтцийг сайжруулахад төрөөс бодлогын шинж чанартай арга хэмжээг хvчтэй авч явуулах шаардлагатай болжээ. Тvvнчлэн 100 эх тутмаас бойжуулах хурганы тоог нэмэгдvvлэхийн тулд хурганы хорогдлыг багасгах, хургаа бvрэн мэнд бойжуулах эрчимтэй арга ажиллагааг нэвтрvvлэх, өсвөр эх малын нийт сvрэгт эзлэх хувийн жинг нэмэгдvvлэхээр хонин сvргийн бvтцийг сайжруулахад төрөөс бодлогын шинж чанартай арга хэмжээг яаралтай авч явуулах шаардлагатай болжээ.

Энэ нь 2005 оны улсын мал тооллогын дvнд тулгуурлан хонины нас хvйсний бvлгээрх дотоод бvтцэд улсын хэмжээгээрх нийт хонь болон хонины тоогоор нийт аймгуудын дотор I-V-т яваа Өвөрхангай, Хөвсгөл, Завхан, Архангай, Увс аймгуудын хонин сvргийн бvтцэд хийсэн судалгаанаас vзэхэд хонин сvргийн тууштай өсөж vржихэд онцгой ач холбогдолтой өсвөр эх малын нийт сvргийн дотор эзлэх хувийн жин нэн доогуур, дөнгөж 21-22 хувийг л эзлэх болсонтой холбоотой байна.

Бид хонин сvргийн дотоод оновтой бvтцийг тодорхойлох зорилгоор Монгол Улсын мал аж ахуйн эрдэм шинжилгээний хvрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран хонин сvргийн оновчтой бvтцийг тодорхойлохоор тvvний нас хvйсний бvлэг тус бvрийн хонины хувьд зайлшгvй анхаарвал зохих маллагааны технологийн шаардлагууд, нас хvйсний бvлгvvд хоорондын нь зохистой харьцаануудыг vндэслэл сайтай тусгаж, тус хvрээлэнгийн туршлагын бааз 600 хонь бvхий vржлийн фермийн тоон мэдээлэлд тулгуурлаж хонин сvргийн дотоод оновчтой бvтэц, эргэлтийн эдийн засаг-математикийн загварыг боловсруулан, тооцооллыг ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Кибернетикийн тэнхмийн компьютерийн лабораторит Lindow программыг ашиглаж хийлээ. Энэ эдийн засаг-математикийн загварын оновчтой шийдээс vзэхэд хонин сvргийн дотоод оновчтой бvтцэд тvvний тогтвортой өсөлтөд vйлдвэрлэх ач холбогдолтой өсвөр эм хонь-зурсан, охин төлөгний эзлэх хувийн жин 35.1 хувь байх нь зохистой гэж тогтоогдсон юм. Тийнхvv манай улсын хонин сvргийн тогтвортой өсөлт, сvргийн дотоод бvтэц нэн алдагдаж байгаад ноцтой дvгнэлт хийж ажиллах шаардлагатай болсон нь зөвхөн тоон мэдээлэл дээр тулгуурлаж бидний хийсэн эдгээр судалгаанаас ч харагдаж байна.


Read more...

Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн товч түүх

а. 1959 оныг хvртэл
Бvр хvрэл зэвсгийн vед Монгол орны нутаг дэвсгэр дээр тариалан эрхэлж байсныг баруун Монгол, тєв Халхын нутагт элбэг тохилддог хадны сvг зургууд дээрхи, морь vхэрт анжис хєллєєд газар хагалж яваа, тариа нvдэж байгаа хvний дvрсvvд харуулдаг. Хvннv гvрний vе буюу 2200 жилийн тэртээд хамаарагдах булшнаас археологичдын олсон арвай, бог будааны vр, уур нvдvvр зэрэг нь тухайн vед эдийн засгийн гол салбар болсон нvvдлийн мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан эрхэлж байсныг нотолж байна. Хvннvчvvд ихэд хvчирхэгжиж, гадаад харилцаагаа идэвхтэй єргєжvvлсний vр дvнд тариалангийн эртний соёлтой хятадуудаас зєвхєн газар тариалангийн бvтээгдэхvvн аваад зогсохгvй, тариалан эрхлэх арга барилаас нь улс орондоо нэвтрvvлж байжээ.

Монголчууд газар тариалан эрхэлж байсан тухай анхны бичиг баримт бол 1212 онд гарсан Чингис хааны зарлиг юм. Уг зарлигт Алтайн Абухан уулын ард (Завхан голын хєндий) цэргийн хvнсний зориулалтаар тарианы аж ахуй байгуулах тухай дурьдаж, энэ ажлыг шадар тvшмэл Чинхай Чинсанд хариуцуулжээ. Энэ vед голчлон арвай, бог будаа тарьж байсан байна. Гэвч Хубилай хааны vед монголчууд ємнєд Хятадыг эзэлснээр тариа будаагаа тэндээс саадгvй зєєх болж, єєрийн нутагтаа тариалан эрхлэх нь багассаар 1337 онд Тогоонтємєр хааны зарлиг гарч, Монгол нутаг зєвхєн малын бэлчээрт зориулагдах болжээ.
1420 онд Монгол ар, євєр болон зvvн гар гэсэн гурван хэсэгт хуваагдаж, єєр єєрсдийн нутаг орондоо тариа ногооны vйл эрхлэх оролдлогууд гарч эхлэв. 1580-аад оны орчим буюу Авдай хааны vед Монгол, Хятад иргэд холилдон нутаглаж байсан Хэрлэн голын орчмоор олс, буудай тарьж байжээ. 1680-аад оны vед Ойрадад Галдан Бошгот хаан Ховд, Орхоны орчмоор усалгаатай тариалан хєгжvvлж байх vест Халхад Занабазар хутагт тусгай тариачдыг бэлтгэн Бороо гол, Борнуур, Ийвэн, Бургалтай зэрэг газар нутаглуулан сvм хийдийн хэрэгцээнд тариа тариулж эхэлжээ. 1700-аад оны эхээр Манжийн цэрэг Монголд ихээр орж ирснээр тэдгээрийн хэрэгцээнд тариа будаа тарих ажил эрчимтэй єрнєжээ. 1709 онд Тvшээт Хан аймагт батлагдсан "Халх журам" хуулинд тариалангийн талбайд мал орж сvйтгэхийг хориглож, хvн амд газар тариалан заавал эрхлэхийг даатгажээ. Энэ дагуу Орхон Туулын сав газраар тариалан єсч байхад 1730-аад оны vед Манжийн хаан монголчуудыг оросуудтай ойртохоос болгоомжилж баруун ба хойд хилийн дагуу цэргvvд суулган, цэргийн тариаланг хєгжvvлж эхэлсэн нь Монголын газар тариалангийн хєгжилд зохих хувь нэмэр оруулсан байна. Хятад иргэд Монгол суурьшиж газар тариалан эрхэлснээр монголчуудын урьд нь голчлон тариалдаг байсан бог будаа, арвайн хажуугаар буудайн тариалан нэмэгдэж, монголчууд буудайг тээрэмдэж, гурилан бvтээгдэхvvн хийх нь нэмэгджээ. 1850-иал оны vед Буйр нуур орчмоор нутаглаж байсан Тогтохтєр ван (То ван) єєрийн хошуунд амуу тариа тарих болж, хошууныхаа дотоод хэрэгцээг хангаад зогсохгvй, зэргэлдээ хошууддаа худалддаг байв. Энэ vед Халх голд усан тээрэм ажиллаж байсан тухай аман яриа байсныг монголч эрдэмтэн Казакевич тэмдэглэсэн байдаг. Ийнхvv 1800-аад оны сvvл, 20-р зууны эхэнд Монголд Ховд, Байдраг, Тэс, Улиастай, Хараа, Ерєє, Буйр нуурын орчимд нийт 60-70000 га газарт тариалан эрхэлж байжээ.
1911 онд автономит Монгол улсыг байгуулсан цагаас эхлэн засгийн газраас тариаланг хєгжvvлэх талаар, тариаланд ашиглах боломжтой газрыг аймаг, хошуу бvрт бvртгэх, хуучин тариа тарьж байсан хvмvvс, пvvсvvдийг бvртгэх, Орос улсаас vр, техник худалдаж авах гэх мэтчилэн олон арга хэмжээ авч, 16 гол мєрний хєндийд нийт 512400 га тариаланд тохиромжтой газар байгааг тогтоон, Тvшээт хан аймгийн Хараа, Засагт хан аймгийн Буянт зэрэг газар "сангийн тариа" нэртэй улсын аж ахуйнуудыг байгуулж, аймгуудын халхын ноёд тvшмэдvvд тариаланг хєгжvvлэх зарлиг хvргvvлсэн боловч тэд нь vvнийг хайхралгvй хятад тариачдыг нутгаасаа хєєн гаргаж, тариалангийн талбайг багасган, vvнийгээ малын бэлчээрийг хамгаалах нэрээр хаацайлж байснаар уг санаачилга хэрэгжихээсээ єнгєрч, улмаар Богдын засгийн газар 1919 онд аргагvйн эрхэнд дээрхи шийдвэрээ хvчингvй болгожээ. 1921 онд ардын хувьсгал ялахад тариалангийн нийт талбай ердєє 20000 га болж буурсан байлаа.
1922 онд Ховдын Буянт, Сэлэнгийн Хараа голын хєндийд «Сангийн тариалан» гэх улсын тариалангийн аж ахуйг сэргээн байгуулж, 1923 онд гадаадын иргэдэд зориулсан «Тариалангийн дvрэм», 1924 онд «Монголчуудын тариалангийн дvрэм»-ийг тус тус баталж тариалан эрхлэх эрх зvйн vндсийг бvрдvvлсэн байна. Энэ vеэс 1950-иад оны эцэс хvртэл Монгол орон єєрийн хvчин чадалдаа болон ЗХУ-ын тусламжид тулгуурлан 10 гаруй томоохон сангийн аж ахуй, 8 гурилын vйлдвэртэй болжээ. Тариалангийн талбайн хэмжээ 1958 оны байдлаар 107,4 мян.га-д хvрснээс гадна гадаад дотоодод дээд, дунд мэргэжилтэй боловсон хvчин бэлтгэж эхэлжээ.

б. 1959-1989 оны хооронд
1959 онд МАХН-ын Тєв Хорооны III-р бvгд хурлаас атар газар эзэмшиж, гурил будааныхаа хэрэгцээг єєрсдєє хангах шийдвэр гарснаар Монгол оронд газар тариалан эдийн засгийн бие даасан салбар болон хєгжих vндэс суурь тавигдав. 1959-1962 онд 350 мянган га атар газар эзэмшиж, 1962 онд тариалах талбайг 441 мянган га-д хvргэсэн нь 1958 оныхоос 4,1 дахин ихсэж, хураан авсан нийт ургац нь 4,2 дахин нэмэгджээ. 1959-61 онд Сэлэнгэ аймагт Дархан, Зэлтэр, Хєвсгєлд Эг-Vvр, Дорнодод Хэрлэн, Тєв аймагт Баянцогт, Угтаал, Сvхбаатар аймагт Тvмэнцогтын атрын аж ахуй байгуулагдаж, Жаргалант, Ингэттолгой, Цагаантолгой, Ерєє, Зvvнхараа, Зvvнбvрэнгийн аж ахуйнуудын талбайг єргєтгєж, хvчийг зузаатгах ажил нэгэн зэрэг хийгджээ. 1961-65 онд 625 мянган га атар газар эзэмшиж, атрын 10 сангийн аж ахуй шинээр байгуулж, 1966 он гэхэд нэг хvнд оногдох хагалсан талбай 0,6 га, улаан буудай 300 кг болов. Энэ vед Монголын газар тариаланд 5000 орчим трактор, 1190 комбайн, 1400 гаруй автомашин, 550 цахилгаан станц ажиллаж байлаа. 1960-1970 аад онд тарианы vрийн аж ахуйг сайжруулах, улсын vрийн фонд байгуулах, томоохон аж ахуйнуудад механикжсан vтрэм барьж байгуулах ажил vндсэндээ дуусч, 100 мянган тонн vр цэвэрлэх хvчин чадалтай механикжсан vтрэм, 45 мянган тоннын багтаамжтай улсын vрийн аюулаас хамгаалах нєєцийн 14 агуулах ажиллаж эхэлжээ.
1976 онд хуралдсан МАХН-ын Тєв Хорооны XI-р бvгд хурлаар атар эзэмших хєдєлгєєний vр дvнг хэлэлцэн, нийгэм-эдийн засгийн ач холбогдлыг нь дvгнээд, дахин атар газар эзэмшиж, тариалангийн vйлдвэрлэлийг улам нэмэгдvvлэхээр атрын 2 дахь аяныг эхлvvлжээ. Аяны тєгсгєл буюу 1980-аад оны эхээр манай улс 1,3 сая га эргэлтийн талбайд тариалан эрхэлж, 700 мянган га-д тариалалт хийж, 640-800 мянган тн vр тариа хураадаг болжээ. Борнуур, Батсvмбэр, Зvvнхараа зэрэг тємс, ногооны томоохон аж ахуйнууд байгуулагдаж, том хот, суурингийн дэргэд 20 гаруй га талбай бvхий євєл, зуны хvлэмж ажиллуулан хот суурингийн хvн амын хэрэгцээнд нийлvvлдэг болов. Улаанбаатарын хvн амыг євлийн улиралд ногоогоор хангах зориулалттай ногоо хадгалах зоориуд, Зvvнхараа, Жаргалант, Борнуур, Октябрь САА-д vрийн тємс хадгалах зориулалттай автомат удирдлага бvхий 3000-5000 тонны зоориуд ажиллаж байлаа. 1989 оны байдлаар Монгол орны тариалангийн эргэлтийн талбай 1,3 сая га, тарих талбай 837,3 мян.га-д хvрч, vр тариа 840 мянган тн, тємс 155,3 мян. тн., хvнсний ногоо 59,5 мян. тн., 1027300 тонн тэжээлийн нэгжтэй тэнцэх таримал тэжээл ба хадлан бэлтгэж байжээ. Энэ vед Монголын ХАА-н салбарт 200 гаруй нэрийн 70 гаруй мянган техник ашиглагдаж, 3200-гаад тоног тєхєєрємжтэй засвар vйлчилгээний 115 газрууд vйл ажиллагаа явуулж байлаа.

Ашигласан хэвлэл:

С. Ганбаатар, 1999. "Тариалангийн vйл: єчигдєр, єнєєдєр...", Улаанбаатар.
Х. Зундуйжанцан, 1991. "Монголын тариалангийн тvvхэнд холбогдох хэрэглэгдэхvvн", Дархан.


Read more...

Газар тариалангийн vйлдвэрлэлийг хөгжvvлэх тухай санал

Монголын тариаланчид, гурил vйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат агрономч, доктор Ш.Гунгаадорж

(Өнөөдөр сонин, 2006.09.14)

Монгол Улсын газар тариалан бие даасан салбар болон хөгжиж, жилд 650-900 мянган тонн ургац хураан авч, улс орныхоо дотоод хэрэгцээг бvрэн хангаж, гадаадад тариа, ногоо экспортолж байсан тvvх саяхан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн vед бvх зvйл улсаас төвлөрсөн журмаар тариалан эрхлэгчдэд улсаас тогтоосон vнээр худалдан хангаж байсан нь тогтвортой ургац авахад нөлөөлж байсан боловч хамгийн гол нь тариалан эрхлэгч аж ахуй нэгж, тариаланчид маань тариалангийн vйлдвэрлэлийг явуулах техник, технологийн горимыг нарийн чанд сахиж ёсчлон мөрдөж байсан нь тогтвортой арвин ургац авах vндсэн нөхцөл болж байсан юм.

1970-аад оноос хөрсийг эргvvлж хагалдаг системийг бvрэн халж, зурваслан тариалах, хөрсийг хавж боловсруулан тариалах шинэ технологийг бvрэн хэрэглэж, эрчимтэй технологи иж бvрэн нэвтэрсний vр дvнд 1970-аад оны сvvлч 1980-аад он бол газар тариалангийн салбар бvхэлдээ эрчимтэй хөгжлийн замд орсон vе байлаа.

Гэвч 1990-ээд оноос газар тариаланд эрчимтэй нэвтэрч байсан техник, технологи аажим аажмаар алдагдаж газар тариаланг зах зээлд шилжvvлэх бодлого тэр бvр оновчтой бус байсан зэрэг обьектив, субьектив олон хvчин зvйлээс шалтгаалж энэ салбар хvрсэн төвшингөөсөө ухраад зогсоогvй, бvр уналтын байдалд орж, 2005 нд Монгол Улс тvvхэндээ хамгийн бага ургац (70,0 гаруйхан мянган тонн) авч газар тариалан Монголд сэргэх vv мөхөх vv гэдэгт тулсан юм.

Өнгөрсөн жилvvдэд төр засаг, салбарын яам, газар тариалангийн салбарыг бас ч огт хараанаасаа гаргаагvй, хэсэгчилсэн арга хэмжээнvvдийг авсаар байсан болон тариаланч хамт олны маань элгэн халуун сэтгэл зvтгэлийн vр дvнд энэ салбар өдийг хvртэл “амьсгалсаар” байгаа нь олзуурхууштай хэрэг.

Энэ хавар Хvнс, хөдөө аж ахуйн яамны санаачилгаар тариалангийн чиглэлийн эрдэмтэн, мэргэжилтэн, төрийн бус олон нийтийн байгууллагын оролцоотойгоор газар тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлт хийх цогц хөтөлбөр боловсруулж, өргөн бvрэлдэхvvнээр хэлэлцэн баталж, мөрдөн, бодлогын чанартай зарим арга хэмжээ авч байгаа нь газар тариалан сэргээн хөгжих найдвар төрvvлж байна.

Тариаланг эрчимтэй эрхэлж, хөгжvvлэх нь зөвхөн тариа, ногоогоор дотоодын хvнсний хэрэгцээг хангах төдий биш хамгийн гол нь мал аж ахуйг эрчимтэй хөгжvvлэх нөхцөлийг хангах суурь vндэс болно. Таримал тэжээлийн найдвартай бат баазгvйгээр мал аж ахуйг эрчимжvvлэх зорилт хэдийд ч хэрэгжихгvй, зудын аюулаас хэзээ ч гарахгvй гэдгийг бvх төвшинд сайн ойлгож Монгол Улсад газар тариалан эрхлэн хөгжvvлэх бодлогыг явуулах учиртай.

2006 оны хувьд байгаль цаг агаарын нөхцөл vнэхээр таатай байсан. Нөгөө талаас салбарын яам, тариаланч хамт олны хамтарсан хvчин чармайлтын vр дvнд тариа ногооны ургац сайн байна. Ийм сайхан жил хэтэрхий бага талбайд тарьсан нь нэн харамсалтай. Тэгэхдээ яахав нэгэнт ургасан ургацаа хаягдалгvй хураан авч, сан хөмрөгтөө хийж авах нь чухал. Энэ жил тариа сайн байна гэдгээр газар тариалан сэргэлээ гэж vзвэл ташаа ойлголт болно. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр иймэрхvv өнгө төрхтэй яриа цухалзаж байгаа учраас би vvнийг зориуд тэмдэглэж байгаа юм. Ургац сайн байгаагаа энд тэндгvй шагшин ярихаасаа илvv энэ жилийн таатай нөхцөлд илvv ургац авах ямар боломж алдав гэдгээ шvvн ярилцвал зvйтэй мэт. Ер нь газар тариалангийн vйлдвэрлэл сэргэн хөгжиж тогтворжих нь цаг агаарын ямар ч нөхцөлд харьцангуй тогтвортой ургац авч чаддаг болсноор хэмжигдэнэ.

Хvн амаа хvнс, тэжээлээр тасралтгvй хангах, мал аж ахуйгаа эрчимтэй хөгжvvлэх тvлхvvр нөхцөл болсон газар тариалан сэргэн хөгжих нь юуны тvрvvнд тариалан эрхлэгчдийн мэдлэг, сэтгэл, зvтгэл, техник, технологийн горимыг ёсчлон мөрдөхөөс шалтгаалах боловч энэ vйлдвэрлэл хэт уналтад орсон нөхцөлд төр, засгийн оновчтой бодлого, дэмжлэг туслалцаа нэг хэсэгтээ шаардлагатай байгааг бодит байдал харуулж байна. Дээр дурьдсан зvйлvvдийг иш vндэс болгон цаашид газар тариалангийн vйлдвэрлэлийг сэргээн тогтвортой хөгжvvлэх талаар дараах саналуудыг тавьж байна.

Үvнд:
1.Газар тариалан эрхлэх бодлогыг бvсчилсэн хөгжлийн vзэл баримтлалтай нягт уялдуулан явуулж бvс бvрд тариалан эрхлэх онцлогт нийцvvлэн хөрөнгө оруулалт, зээл, санхvvгийн ялгавартай бодлого явуулах.
Сэлэнгэ, Төв, Булган, Хэнтий аймгийг таваарын vр тариа, төмс, хvнсний ногоо, Хөвсгөл, Өвөрхангай, Дорнод, Увс, Архангай аймагт таваарын vр тариа, малын тэжээл, төмс, хvнсний ногоо, Баян Өлгий, Завхан, Ховд, Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сvхбаатар аймагт малын тэжээл, төмс, хvнсний ногоо тариалах чиглэл байж болох юм. Хувийн хэвшлийн аж ахуй нэгж, иргэд дээрх чиглэлийн дагуу vйлдвэрлэл эрхлэх сонголтоо хийх боломжтой.

2.Газар тариалангийн талаар баримтлах нэг гол бодлого бол тариалах талбайн хэмжээг нэг их нэмэхгvй, нэгжээс авах ургацыг нэмэгдvvлэхэд чиглэгдэх учиртай. Юуны өмнө усалгаатай тариаланг богино хугацаанд эрс нэмэгдvvлэх замаар газар тариалангийн асуудлыг шийдвэрлэж чадна.
Ойрын 15 жилд усалгаатай тариаланг 120,0 мянган га-д хvргэх зорилт тавьж, эхний 10 жилд хуучин ашиглагдаж байсан ба ашиглахад бэлтгэж байсан инженерийн болон энгийн хийцтэй 80 орчим мянган га газрыг ашиглалтад оруулж, энэ хугацаанд хайгуул судалгаа хийх замаар дараа таван жилд 40 мянган га усалгаатай талбайг ашиглалтад оруулах зорилт тавьж хэрэгжvvлэх.

Энэ бол тийм ч амаргvй бөгөөд ихээхэн хvч хөрөнгө шаардсан шахуу, том зорилт. Үvнийг барьж авч нэгэн далайлтаар шийдэхээс өөр аргагvй. Халгаад байвал газар тариалан хөгжихгvй. Уг зорилтыг шийдвэрлэж байж газар тариалангийн vйлдвэрлэл бvрэн сэргэж, энэ салбарынхан улсын гар харахгvйгээр бие даан ажиллах бvрэн боломжтой болно.

120,0 мянган га усалгаатай талбайгаас дунджаар тооцоход 480,0 мянган тонн ургац авна. Үvнээс гадна 200 орчим мянган га усалгаагvй тариалж 160 орчим мянган тонн ургац авна гэж бодвол ойрын 20 жилдээ л манай улсын хvнсний vйлдвэрvvд болон малын тэжээлийн хувьд нэг их дутагдалд орохгvй байх нөхцөл бvрдэнэ. Ийм учраас гадаад дотоодын зээл, санхvvгийн нөөцөөс энэ арга хэмжээнд хаяхаас өөр аргагvй. Хамгийн наад зах нь услалтын систем сэргээхэд улсын төсвөөс өгч буй хөрөнгийг 2-3 дахин нэмэх шаардлагатай.

3.Сvvлийн жилд газрын шинэтгэл, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал шийдэгдэж, газрын тухай болон газар өмчлөх тухай хуулиуд шинэчлэгдэж гарсан нь иргэд аж ахуйн нэгжvvдэд газартай харьцаж ашиглах шинэ боломж нээгдэн, ялангуяа сvvлийн жилvvдэд урьд тариалан эрхэлж байгаагvй аж ахуй, иргэд газар тариалан эрхлэх сонирхлыг бий болгож байгааг төрөөс зориуд дэмжиж татвар зээлийн бодлогоор урамшуулах нь газар тариалан сэргэн хөгжихөд чухал тvлхэц болно.

Мөн гадаадын хөрөнгө оруулагчид, бизнесменнvvд манай байгууллагуудтай хамтран буюу дангаараа газар эзэмшиж тариалан эрхлэх сонирхол байдгийг ч харгалзан vзэж найрсаг боломж тавьж, хөхvvлэн дэмжих бодлого явуулах нь зvйтэй байна. Тэдэнд газраа тvрээслvvлэх буюу бусад хэлбэрээр ашиглуулж, манайд тариалдаг уламжлалт таримлаас гадна гурвалжин будаа, рапс, шар буурцаг зэрэг хvнс, тэжээлийн өндөр чанартай таримал тариалж, экспортод гаргах, дайвар бvтээгдэхvvнээр нь малын тэжээл vйлдвэрлэх боломжийг ч өргөн ашиглах нь зvйтэй.

4.Бусад улс орнуудад газар тариаланг эрхлэн явуулдаг арга, шинжлэх ухаан, техникийн сvvлийн vеийн ололт амжилт, ялангуяа төрөөс баримталдаг бодлогыг мэргэжлийн групп явуулж судалж vзэх асуудал ч байж болох юм. Интернэтээр мэдээлэл авах боломж байгаа ч Монгол хvний уламжлалт заншлаар нvдээр vзэж, гараар тэмтэрч таньдаг аргыг бодолцоход ч илvvдэх юун. Үvнийг ХХААЯ л зохион байгуулаад хийчих ажил байх.

5.Газар тариалан оршин тогтнох vндсийн vндэс болсон техник, технологийн горимыг хуульчлан мөрддөг болох. Зах зээлийн нөхцөлд энэ асуудал vйлдвэрлэл эрхлэгчдэд шууд хамааралтай боловч газар тариалан олон жилийн турш уналтаас гарч чадахгvй, технологийн горим алдагдсан, энэ vед тариалан эрхлэх мэдлэг мөхөс шинэ vе гарч ирж байгаа зэрэг нь төрийн зvгээс хууль эрх зvй, эдийн засгийн механизмаар хөшvvрэгдэж нэг хэсэг хугацаанд анхааралдаа байлгах шаардлагатай байна. Энэ зорилгоор Газар тариалангийн хуульд технологийн горимын зарим асуудлыг тодруулж оруулах, ялангуяа технологи алдагдсанаас шалтгаалсан хохирлын хариуцлагыг тооцох механизмыг тодорхой болгох зэрэг асуудлыг хуульчилсан заалтыг нэмэх замаар уг хуулийг шинэчлэн найруулж гаргах.

6.Газар тариалангийн даатгалын тухай хуулийг цаг агаарын өөрчлөгдөж байгаа нөхцөлтэй уялдуулан өөрчлөн, шинэчлэн найруулах. Эсвэл Газар тариалангийн даатгалын тухай хуулийг олон улсын байгууллагын дэмжлэг туслалцаатайгаар цоо шинээр боловсруулж гаргах. Даатгалын зөв тогтолцоо бий болгох нь тариаланг сэргээн хөгжvvлэх чухал хөшvvрэг болно.

7.Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллага зах зээлд нэн удаан хөл тавьж байна. Төсөл нэрийн дор улсын төсвөөс хэдэн төгрөг авч тvvнийгээ “ мөлжиж” суудаг аргаасаа салах цаг болжээ. Улсаас ч шинжлэх ухааны байгууллагыг төсөл шалгаруулах нэрийн дор санхvvжvvлдэг аргаа өөрчилж, зах зээлийн жаяг дэгд нийцсэн аргад нэн яаралтай шилжих шаардлагатай байна. Юуны урьд эрдэм шинжилгээний нэгж байгууллага болон эрдэмтэд, аж ахуй нэгж байгууллагатай хоёрлосон, гурвалсан гэрээ байгуулах vндсэн дээр vйлдвэрлэлийн нөхцөлд судалгааны ажлаа явуулж, vр дvн, ашиг орлого, мөн хариуцлагаа ч хуваалцдаг vйл ажиллагааны хэлбэрт шилжих хэрэгтэй байна.

Америк, Канад зэрэг улсад ийм хэлбэр (фермерvvдтэй шууд ажилладаг) их байдаг юм билээ. Хэлбэр, зарчмыг авч баяжуулаад хэрэглэхэд яагаад болохгvй гэж. Үйлдвэрлэл, шинжлэх ухааныг холбосон зах зээлийн жаяг дэгд тохирсон өөр ямар арга байгааг ч хайх хэрэгтэй. Энд манай эрдэмтдийн авхаалж, самбаа, бvтээлч сэтгэлгээ, орчноо мэдрэх мэдрэмж чин сэтгэлийн хандлага л хэрэгтэй. Шинжлэх ухаантай холбоотой өөр нэг санал нь хөдөө аж ахуйн шинжлэх ухааны байгууллага, тvvний дотор ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний байгууллагуудыг vйлдвэрлэлтэй нягт холбох чиглэлээр Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академд нэгтгэх замаар бvтцийн өөрчлөлт хийж, тvvний харьяаллыг Хvнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvний эрхлэх ажлын хvрээнд оруулах. Энэ асуудал олон жил яригдаж онцын эсэргvvцэл байдаггvй ч шийдэгдэлгvй өдийг хvрсэн. Үнэмшилтэй нотолгоо, тууштай хөөцөлдөлгөө дутсанаас биз.

8.Тариалангийн vйлдвэрлэлийн техник, технологийн бодлогыг хэрэгжvvлэх, хяналт тавих болон бvтээгдэхvvний борлуулат, экспорт, импортыг зах зээлийн эрэлт шаардлагад нийцvvлэн vйл ажиллагаагаа явуулдаг бvтэц зохион байгуулалтын цоо шинэ тогтолцоог бий болгох.
Энэ зорилгоор ХХААЯ-ны Буудайн санг яамны бvтцээс гаргаж өргөжvvлэн төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани юмуу эсвэл корпорацийн хэлбэрээр (Канадын Wheat Board-ын жижигрvvлсэн хэлбэр) зохион байгуулж ХХАА-н асуудал эрхэлсэн Засгийн газрын гишvvний хариуцах ажлын хvрээнд ажиллуулах. Уг шинэ бvтэц нь техник, vр, бордоо, гербицид, усалгааны техник импортоор оруулах болон тариалангийн бvтээгдэхvvнийг худалдан авч борлуулах, тодорхой хvрээнд хөрөнгө оруулалт санхvvжилт хийх зэрэг өргөн хvрээтэй асуудлыг хариуцдаг төрийн болон хувийн хэвшлийн өмч хамтарсан байгууллага байна. Энэ асуудлыг шийдвэл өнөөгийн тулгарсан олон асуудал шийдлээ олох зам нээгдэнэ.

9.Улс орон зах зээлд шилжээд, төрийн оролцоог аль болох багасгах зах зээлийн эдийн засгийн vзэл номлолоор явж байхад энэ нөхөр төрийн оролцоо, төр засгаас авах арга хэмжээ гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ гэж эргэлзэх юмуу тавьсан асуудалд онцын ач холбогдол өгөхгvй байх хvмvvс байхыг ч би vгvйсгэхгvй. Миний хувьд зах зээлийн эдийн засгийн онолын загалмайлсан эцэг, их сэтгэгч Адам Смит болон тvvний залгамжлагч эрдэмтдийг хvндэтгэн биширч, хvлээн зөвшөөрдөг ч манай орны нөхцөл байдал ялангуяа салбарын онцлогийг бодолцон, орон зай, цаг хугацааны хувьд төрийн оролцоо нэг хэсэгтээ байх нь зvйтэй гэж vзсэнээ хэлье.

10.Тавьж буй санал болон бусад олон асуудлыг нэгтгэн нэгэн цогц асуудал болгон боловсруулах албаны хариуцлагатай хvмvvс, эрдэмтэн, мэргэдийн оролцоотой ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллуулах аваас асуудал шийдлээ олоход дөхөмтэй болох болов уу гэж бодсоноо нуулгvй хэлье.
Эрхэм хvндэт Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд та бvхэн тавьж буй асуудалд нэн анхааралтай хандаж, мэргэн ухаандаа тунгаан шvvж, онч мэргэн санаа, шийдлээ гаргана гэдэгт гvнээ итгэж байна.


Read more...

Рапс руу хошуурсны гай гарах вий

(Өнөөдөр сонин 2007.06.26)
И.ОТГОНЖАРГАЛ

Рапс буюу тосны ургамлын тариалан Монголд сүүлийн хоёр,гуравхан жилийн дотор эрчимжиж байгаа юм. Энэ жил бүр ч ихээр тариалж байна, монголчууд. Та бод доо. Өнгөрсөн жил дээрх таримлыг нийт 14 мянган га-д тариалж 12.3 мянган тонн ургац хураан авсан. Энэ онд 15 мянган га-д тариална гэсэн урьдчилсан тооцоог ХХААЯ-ны холбогдох албаныхан хаврын тариалалтын үеэр гаргасан. Гэтэл тариалалтын явцад рапс тариалах талбайн хэмжээ мэргэжилтнүүдийн тооцооноос бараг хоёр, гурав дахин өсөв.

Зөвхөн Сэлэнгэ аймагт гэхэд л улсын хэмжээнд тариална гэж таамаглаж байсан хэмжээнийхийг буюу 15 мянган га-д тариалжээ. Тариалалтын эцсийн дүнг хараахан нэгтгээгүй байгаа ч улсын хэмжээнд тарьсан рапсын хэмжээ 36 мянга га-д хүрчээ. Үүнийг өнгөрсөн оныхтой харьцуулахад даруй 30 гаруй мянган га-гаар илүү байгаа юм.Үнэхээр огцом өсөлт байгаа биз. Энэ байдлыг ажиглаж суугаа газар тариалан мэддэг битгий хэл, муухан гадарладаг хүнд ч эрчимтэй нэмэгдэж буй тосны ургамлын тариалангийн эцсийн дүнд юу болох бол оо гэсэн бодол төрөхөөр.

Рапсыг хоёр жилийн өмнөөс анх хятадууд манай газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул аймагт түлхүү тариалж эхэлсэн бол өнгөрсөн жил Булган, Хэнтий рүү хүрээгээ тэлсэн. Энэ жил хаа сайгүй, хятад монголгүй тариалах болж. Газар тариалангаас тосны ургамал л ашигтай байна гэсэн сургаар мөнгө ихтэй цөөнгүй монгол хүн ахиухан талбайд рапс тариалсан сураг дуулдана лээ. Тариа, ногоогоор амь зуулгаа залгуулдаг аж ахуй эрхлэгчдээс огт өөр шинэ сонирхогч олноороо орж ирж байж л дээрх талбайн огцом өсөлт мэдрэгдэнэ шүү дээ.

Зөвхөн үрийнх нь ургац гэхэд л нэг га-гаас 8-10 центнер. Ногоон массаар нь буюу иш, навчтай нь авч үзэх юм бол га-гийн ургац нь усалгаагүй нөхцөлд 40-50 центнерт хүрдэг уг таримлаас манайхан арвин ургац авах нь мэдээж. Тэгээд ч нэг га-д орох үрийн норм нь улаан буудайтай харьцуулшгүй бага учраас өртөг хямдтай, арвин ургацтайг нь бодож монголчууд хошуураад буй. Арчилгаа тордолгоо ч бараг шаардагддаггүй гэсэн. Дээр нь хураасан ургацын зах зээл нь бэлэн. Хятадууд өнгөрсөн онд нэг тонн рапсыг 300 гаруй мянган төгрөгөөр худалдан авч байв. Гэтэл нэг тонн улаан буудай 200-230 мянган төгрөгийн л үнэтэй шүү дээ.

Улаан буудайнаас өөр тарималгүй шахам манай улсын хувьд тосны ургамлыг ийнхүү тариалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Монголын газрын хөрснөө ургасан рапсыг манайхан хэрхэн ашиглаж байна вэ гэдэг дээр бодож үзэх асуудал байна. Рапс хөрсөнд азот хуримтлуулдаг буурцагт ургамлын төрөлд багтдаг ч гэлээ га-гийн ургац өндөр учраас хөрсний үржил шимийг дээд зэргээр ашигладаг байна. Нэг үгээр хэлбэл, хөрсний үржил шимийг ховх сордог гэсэн үг.

Тиймээс нэгэнт элэгдэж муудаж байгаа манай хөрсөнд их хэмжээгээр тариалах нь тийм ч таатай зүйл биш гэдгийг газар тариалангийнхан онцлон тэмдэглэдэг юм билээ. Зарим албаны мэргэжилтэн тосны ургамал хөрсөнд нэг их гэмтэй зүйл байхгүй. Харин сэлгээнд хэрэглэхэд тохиромжтой гэж тайлбарлах нь ч бий. Нэгэнт богино хугацаанд хэдэн төгрөгтэй болох зорилго агуулагчид тус таримал руу хошуураад байгаа болохоор нэг хэсэг иргэдийн орлого нэмэгдвэл сайн л биз гэдэг утгаар албаныхан хандаж байж болох юм. Нөгөө талаас энд хэн нь юугаа тариалах нь аж ахуй эрхэлж буй хувь хүний мэдэх асуудал учраас зах зээл нь бэлэн, борлуулалтын үнэ харьцангуй өндөртэй таримлыг тариалж байгаа монголчуудыг буруутгах аргагүй.

Гэхдээ монголчууд урд хөршийн ургамлын тосны түүхий эдийг их хэмжээгээр бэлтгэн нийлүүлж хөрсөө сүйдлэх хэрэг байна уу гэдгийг хаа хаанаа бодох цаг болжээ. Өнөөдөр манай тариаланчдын нэг хэсэг нь рапс тариалж, мөнгө олж амьдралаа дээшлүүлж байгаа ч олонх нь тосны ургамал хөрсийг их хэмжээгээр бохирдуулж байгаа учраас талбайг цаашид нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ аваасай гэж санаа зовинон суудгаа Ерөнхий сайдыг энэ жил хаврын тариалалтын явцтай танилцах үеэр илэрхийлж байсан.

Уг нь рапсыг таримлын сэлгээ болгож ашиглаж болох ч одоогоор манайд түүнийг хураах зориулалтын техник, технологи байхгүй учраас нийт ургацын 20 хувь нь газрын хөрсөнд үлддэг байна. Нэгэнт рапс тариалсан хөрс 4-5 жилд цэвэрлэгддэггүй учраас тэжээлийн ургамлаас өөр таримал тарьж болдоггүй аж. Хятадууд зөвхөн үрийг нь авч байгаа бөгөөд иш, үндэс зэргийг нь малын тэжээлийн зориулалтаар ашиглаж болох ч манайхан түүнийг төдийлөн хэрэглэж чадахгүй байна. Монгол хөрсний үржил шимтэй бүхнээр тэжээгдэн ургасан тосны ургамал зуун хувь урд хөрш рүү гардаг. Өнгөрсөн жил 10 гаруй мянган тонн ургац хурааж байсан бол энэ жил талбайн хэмжээ нь 2-3 дахин нэмэгдсэн болохоор урагшаа гарах ургац бүр арвин байх нь мэдээж.

Гэхдээ энэ жил тосны ургамал тариалсан хүмүүс бага зэргийн азгүйтэж магадгүй гэсэн яриа байгааг дуулгая. Учир нь Монголын тосны ургамлын талбай хэд дахин нэмэгдсэн болохоор зах зээлийн үнийг тогтоож авдаг хятадууд өмнөх жилийнхээс харьцангуй хямд үнэ хэлж магадгүй гэсэн болгоомжлол учир мэдэх хүмүүст хэдийнэ төржээ. Нэгэнт монголчууд хошуурч, их хэмжээгээр тариалсан болохоор хятадууд худалдаж авах үнээ навс унагахгүй гэсэн баталгаа байхгүй. Мэргэжилтнүүд урд хөршийнхний манайхаас рапсыг өндөр үнээр худалдаж авч буй учрыг сайн ойлгохгүй л сууна.

Учир нь нэг тонн рапсаас 300 орчим кг тос гардаг байна. Гэтэл нэг кг ургамлын тос манай зах зээлд 1350-1450 төгрөгийн үнэтэй. Түүнчлэн рапсын дэлхийн зах зээлийн үнэ 160 ам. доллар. Эндээс харахад рапс дэлхийн зах зээлд өндөр үнэтэй, эрэлт нийлүүлэлт сайтай чухал таримлын тоонд ордоггүй бололтой. Хятадууд л Монголын үржил шимт хөрсийг уг тарималд дайчлах ухааныг сүвэгчилж, монголчуудыг урвуулж амжсан хэрэг.

Рапс гэж ямар таримал байдаг юм бол оо гэж Та бодож байж болох. Энэ бол тосны ургамлын нэгэн төрөл. Бахим хэрнээ өндөөр ногоон иш, нимгэхэн шар өнгийн цэцгээрээ бусад таримлаас ялгаатай.
Манай тариаланчдын хувьд рапс нь цоо шинэ таримал огт биш.1980-аад оны үед манай улс их хэмжээгээр тариалж байсан ч борлуулалтгүй учраас улсын нөөцөд мал, амьтны тэжээлийн зориулалтаар удаан хугацаанд хадгалж, үлдэгдлийг нь зах зээлийн үед Монголд бий болсон тосны жижиг үйлдвэрүүд тээрэмдэж, дуусгахын түүс болж байсан түүх бий.

2004 оноос хятадууд рапсын үр, мэргэжилтнээ Монголд авчирч, тариалж эхэлсэн. Эхэндээ хавар суулгасан үрээ боловсорч гүйцтэл нь хүлээж байгаад, намар арвин гэгч ургац аваад буцдаг байв. Талбай ашигласны түрээс болгож ургац хураах үеэр монголчуудад хэдэн төгрөг атгуулна. Түүнчлэн ургацаа хүлээн Монголд хаваржиж, зусаж байгаа хятадуудаас аливаад суралцахдаа амархан монголчууд рапс тариалах технологийг нь мэдэж авна биз дээ. Ингээд хятадууд Монголын эрүүл үржил шимт хөрсөнд тосны ургамал тариалахаар жил бүрийн хавар манайхыг зорих шаардлагагүй болж, харин намар ахиухан мөнгөтэй ирж, монголчуудын тарьсан рапсыг харьцангуй өндөр үнээр худалдаж авдаг болсон байна.

Монголд ургамлын тосны тав, зургаан ч жижиг үйлдвэр байдаг ч тэд дотооддоо түүхий эдээ худалдан авч чаддаггүй. Нэг үгээр хэлбэл, Монголын ноос, ноолуурын үйлдвэрүүдийн түүхий эдээ базааж чаддаггүй эмгэнэлт хувь заяатай агаар нэг дүр төрх энд харагдаад буй юм. Мөн захиалагч, тариаланчдын дунд хавар рапсын үр зардаг, намар ургацыг нь урагшаа гаргадаг ченжүүд хэдийнэ бий болжээ.

Тосны ургамал ахиу тариалах нь хөрсөнд халтай учраас хөдөө аж ахуйн хөгжлийн бодлого тодорхойлогчид 2020 он хүртэлх газар тариаланг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд рапс буюу тосны ургамлыг тусгаагүй байна.
Монгол орныг рапсын талбай болгож, хөрсөө сүйдэлчихгүйн тулд өнөөдрийн хурдтай өргөжин тэлж буй энэ төрлийн тариалалтад анхаарал хандуулахгүй бол мөдхөн рапс руу хошуурсны гай гарах вий.


Read more...

Ямаа бэлчээрийг хониноос гурав дахин их талхалдаг

-Ямаа бэлчээрийг хониноос гурав дахин их талхалдаг
Ямааны тоо толгойг 20 сая хүртэл өсгөх хэрэгтэй

И.ОТГОНЖАРГАЛ (Өнөөдөр сонин, 2007.05.09)
Монгол Улс 34.8 сая толгой малын 14.5 сая нь ямаан сүрэг. Ноолуурын гарц арвинтайг нь бодож нас гүйцсэн эр ямаагаа худалдах, хүнсэнд хэрэглэх тухай бодох нь битгий хэл, ширүүхэн шилбүүрдэхээс айж байна. Малчдын ноолуурын үнэд шунасан их хүсэл мөрөөдлийн нөгөө талд бэлчээрийн даац хэтэрч, экологийн сүйрэл ойртож байна.

Ургамлын үр жимс, цэцэг навч зэрэг ганган чамин идэш тэжээлтэй ямаан сүргийн хөлд байгалиа сүйтгэх үү, тоон хязгаарлалт хийж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, доройтон дордож буй бэлчээртээ тохирсон мал аж ахуйн шинэ менежмент хэрэгжүүлэх үү гэдгийг манай сонины “Мэтгэлцээн” буланд уригдсан зочид ийн ярилцав.

-Ямааг ноолуурт нь болоод сүүлийн арав гаруй жил өсгөлөө. Цаашид ч өсгөх нь тодорхой. Ямаан сүргийн хэт өсөлт ямар үр дагавар авчрах бол?
Б.Минжигдорж /МААЭШХ-гийн Мал аж ахуйн салбарын эрхлэгч/:
-Ямаа үнэлгээ муутай байсан нь үнэн. Яагаад гэхээр монголчууд ямааны ноолуурыг ашиглаж мэддэггүй байсан. Сурвалж бичигт Англи, АНУ, Францын худалдаачид дээр үед Хятадын шаламгай самнагчдыг Монголд авчирч, манай ямааг самнуулж, ноолуурыг нь авч явдаг байсан гэж тэмдэглэсэн байна лээ. Тэрхүү ноолуурын орлого нь тэр үеийн манай бүх ямааг худалдахаас илүү ашиг олохоор байсан гэж байгаа.

1990 оноос өмнө манай улс таван сая орчим ямаатай байсан.
Засгийн газар 1980-аад оноос ямаа өсгөхөд анхаарсан. Ямааны мах бэлтгэлийг багасгаад, ноолуурын гарцыг нэмэгдүүлэхийн тулд борлонг дөрвөн нас хүртэл сүрэгт нь байлгах шийдвэр гаргасан. Энэ хооронд ноолуурын үйлдвэр хоёр дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо хийсэн. Энэ арга хэмжээг авснаар эр ямаа ихсэж сүргийн бүтэц сайжирсан, ноолуурын гарц нэмэгдсэн. 1985, 1986 оны үед ямаан сүргийн тоо толгойг 10 саяд хүргэе гэсэн тооцоог Засгийн газраас хийж байсан. Нэг үгээр, ноолуурын хэмжээг нэмэгдүүлж, валют ахиу олох бодлого хэрэгжсэн гэсэн үг. Ямаа өссөнөөр малчдын аж амьдрал сайжирч байгаа. Өсөлтөөс гарах сөрөг үр дагавар бага.

Д.Буянхишиг /ХХАА-н сайдын зөвлөх/:
-Ямаа эртнээс үнэлгээ муутай байсан нь бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалтай холбоотой юм. 1930-1990 он хүртэлх бүхэл бүтэн 60 жилийн хугацаанд манай мал сүрэг зохистой харьцаатай байсан гэж хэлж болно. 25 орчим сая толгой малын 14-15 сая нь хонь, 4-5 сая нь ямаа байсан. Монголчууд хонь, ямаа хоёрыг тусад нь хариулдаггүй, бог мал гэж авч үздэг. Ингэхдээ бэлчээрээ зөв зохистой ашиглах уламжлалт 3:1 харьцааг барьж ирсэн. Тэр нь гурван хонинд нэг ямаа буюу 100 богын 25 хувь нь ямаа байна гэсэн үг.

Монголын мал аж ахуйн үндсэн ашиг шим болох сүү, мах үхэр, хониноос гарч байдаг. Тийм учраас хүнснийхээ бүтээгдэхүүнийг илүү үйлдвэрлэж ашиглаж байхын тулд ямааны тоо толгойг хязгаарлаж, бусад төрлийн малыг түлхүү өсгөн үржүүлж, мал маллагааны арга технологит тохирсон уламжлалт харьцааг тогтоож ирсэн юм аа. Түүнээс биш, ямаанд дургүйдээ ч юм уу, өсгөж үржүүлэхгүй гэсэндээ биш.

Д.Дорлигсүрэн /”Ногоон алт” бэлчээрийн эко системийн удирдлага хөтөлбөрийн зохицуулагч/:
-Сүүлийн 30 жилд дэлхийн ямаан сүрэг хоёр дахин өсч 800 орчим саяд хүрсэн. Хонь, ямааны дэлхийн харьцааг харьцааг 1975 онд 73:27 байжээ. Ямаа бага байсан гэсэн үг. Мөн онд манай улсын сүргийн бүтэц дээрхтэй ойролцоо 72 хувь нь хонь, 28 хувь нь ямаа байсан. Одоогийн харьцааг аваад үзэхэд хонь 55, ямаа 45 хувьтай байна. Монголд бүр эсрэгээр өөрчлөгдсөн. Манай нийт сүргийн 55 хувь ямаа, 49 хувь хонь байгаа.

Ямааны өсөлт сөрөг үр дагавар ихтэй. Экологид маш муу нөлөө үзүүлж байгаа. Манай улсын бэлчээрийн даац өнгөрсөн оны байдлаар 13 хувиар хэтэрчихээд буй. Энэ нь бол экологийн сүйрэл авчрах хамгийн аюултай зүйл. Ургамлын 50 хувийг мал идэж байгаа нөхцөлд бэлчээр нөхөн сэргэх боломжтой гэдгийг эрдэмтэд баталсан байдаг. Харин 70-аас дээш хувийг идүүлсэн тохиолдолд ургамлын үндэс мөхдөг аюултай. Байнга давтаж идүүлэхээр бэлчээр доройтож байгаа. Энд ямаа их нөлөөтэй.
АНУ болон манай эрдэмтэд ямааны байгаль экологит учруулж буй хор хохирлын судалгаа хийжээ. Ингэхэд дан ямаа бэлчсэн талбайн өвс ургамал 20 хувиар халцгай болсон байна. Түүнчлэн ямаа үндсэн ургамлыг их идэж устгадаг.

-Манай эрдэмтдийн ямааны бэлчээрт халтай гэдгийг харуулсан ямар судалгаа байна?
-Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн /МААЭШХ/-гийн доктор Загдсүрэн, эрдэмтэн Оюунцэцэг нарын найман жилийн хугацаанд хийсэн судалгаа байна. Дан ямаа бэлчээсэн талбайн 4.6 хувь нь доройтжээ. Ямаа хөрсийг 38 удаа цавчсан байна. Гэтэл хонь 21-хэн удаа буюу нийт талбайн хоёрхон хувийг цавчиж сүйтгэсэн байдаг аж. Хөрснөөс гадна өвс ургамлыг илүү сүйтгэдэг. Ямааг дангаар нь бэлчээхэд 198 ургамлын найлзуурыг идэж гэмтээжээ. Гэтэл хонь 64 ургамлаар хооллодог.

Эндээс ямаа хониноос илүү бэлчээрт муу нөлөө үзүүлдэг гэдэг дүгнэлт хийж болохоор байгаа юм. Гэхдээ хонь, ямааны тоо толгой тодорхой харьцаанд байхад өөр л дөө. Иймээс ямааны тоо толгойг эргэж харах шаардлага бий. Зөвхөн ашиг бодох биш, урт удаан хугацааны туршид байгаль экологио хамгаалах, бэлчээр нутгаа хэвийн хэмжээнд байлгах асуудал хамгаас чухал биз дээ.

Б.Минжигдорж:
-Бид малчин болон ямааны аж ахуй эрхэлж буй хүний өөрсдийн идэвхтэй үйл ажиллагааг огт ярихгүй байгаа. Жишээлбэл, 500 ямаатай хүн өнөөдөр 12 сая төгрөгийн орлого олж байна. Малчид ямаа бэлчээрт тийм халтай юм бол би 2-3 сая төгрөгөөр тэжээл бэлдэе. Бэлчээрээ нөөцөлъе гэж ярьж байна. Ямааны аж ахуйг зохистой түвшинд өсгөх хэрэгтэй. Ямаа өссөнөөр малчдын орлого нэмэгдэж, машинтай, мотоцикльтой, телевизортой болж байна. Өнөөдөр малчдыг эдийн засгийн бодлогоор дэмжих хэрэгтэй.

Зах зээл аль үнэтэй салбарыг хөгжүүлнэ. Маргааш хонины ноос үнэд орвол хонины аж ахуй хөгжинө.
Хоёрдугаарт, хонь ямаа хоёр заавал 3:1 харьцаатай байх ёстой биш ээ. Буянхишиг, Минжигдорж хоёрынхтой санал нийлэхгүй. Энэ чинь харьцангуй ойлголт. Дан ямаа өсгөж байгаа хүн цөөнгүй л байна. Нөгөө талаар малчид цаг агаар дулаарч байгаа учраас ямаа олон байхаар хот хөлддөг гэсэн ойлголт өөр болсон гэж ярьж байна. Ямаа үржүүлэх гэж буй малчдыг бид шүүмжлээд юм уу, тэднээс илүү зүйл хүсээд байж таарахгүй.

-Ямаа ноолуураас өөр эдийн засгийн ямар ач холбогдолтой вэ?
Б.Минжигдорж:
-Ямааны зах зээлийн борлуулалтыг хийх хэрэгтэй. Ямааны мах шингэц сайтай. Ялангуяа хуучтай хүнд их сайн. Монголчууд эртнээс хэрэглэж байсан. Ямааны сүү ноолуураасаа 20 дахин их орлого оруулж байна.

-Манайхан ямааны сүүг ашиглахгүй л байгаа шүү дээ?
-Нэг ямааны ноолуураас 3000-4000 төгрөгийн орлого олдог. Сүүнийх нь хувьд түүнээс 10-.20 дахин орлого олох тооцоо бий. Ямааны сүүний найрлагыг сая судалсан байна. Ямааны сүүний тосны бөмбөлгийн бүрхүүлийг судлахад гурван төрлийн амин хүчлээр илүү байна. Тэр байтугай хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэдгийг нотолсон. Нөгөө талаар ямааны сүүний тос арьсны шарх сорвийг маш түргэн эдгээдэг. Ямаа саахаар гар зөөлөрч, булбарай болдог. Ямааны сүү найрлагаараа эхийн сүүтэй ойролцоо. Үхрийн сүүгээр хүүхэд угжихаар харшил өгдөг. Харин ямааны сүү хүүхдэд тун тохиромжтой.

Д.Буянхишиг:
-Минжигдорж доктор ямааг магтаж, хамгаалж олон зүйл ярилаа. Сүү нь эхийн сүүтэй ойролцоо найрлагатай ч гэх шиг. Манайхан сүүлийн үед цагаан гүүний сүүг эхийн сүүтэй ойролцоо найрлагатай гээд л хошуураад байгаа биз дээ.

Д.Жадамба /Бэлчээрийн тогтвортой менежмент төслийн бэлчээрийн зөвлөх/:
-Алив малын өсөлтийг бэлчээртэй холбох хэрэгтэй. Бэлчээрт ямар хэв шинжийн ургамал ямар харьцаагаар ургаж байна, яг тийм харьцаатай мал байх ёстой. Түүнээс биш гурван хонинд нэг ямаа байх ёстой гэсэн хийсвэр ойлголт байж болохгүй. Бэлчээрт бутлаг, сөөглөг ургамал 50 хувиас дээш байвал сүргийн талаас илүү хувь нь ямаа, тэмээ байх ёстой. Ямаа өслөө гэж ярьж байна. Гэтэл тэмээ сүүлийн жилүүдэд 600 мянгаар хорогдсон. Тэмээ, ямаа хоёр ойролцоо идэштэй амьтан. 600 мянган тэмээ бэлчээр ашиглалтаараа зургаан сая ямаатай тэнцдэг. Ямаа өндөр уул, хад асгын бэлчээрийг сайн ашигладаг байхад тэмээ чаддаггүй.

Ойт хээрийн бүсээр явж байхад бэлчээр нэлээд харганажих хандлагатай байна. Энэ нь социализмын үеэс ямааны өсөлтийг хязгаарлаж ирсэнтэй холбоотой. Ямаа цөөрөх юм бол сөөг бут ихсээд бэлчээрийн нарийн ургамал багасна. Хонь, үхэр дийлэнх байвал нарийн өвс багасаад харгана, сөөг, бутлаг ургамал ихсэх жишээтэй. АНУ-ын эрдэмтэд олон судалгаа хийсэнтэй танилцаж байхад хамгийн бэлчээр муу ашигладаг мал үхэр. Амандаа багтах өвсийг л иддэг. Ямаа бутлаг ургамлыг, хонь аль алийг нь иддэг. Бэлчээр ашиглалтаар ямаа хамгийн сайн.

-Мал сүргийн өсөлтийн зохистой хэмжээ гэж ямар байх ёстой вэ гэдэг дээр холбогдох байгууллагынхан нэлээд судалгаа хийж, тогтох хэрэгтэй юм байна?

Д.Буянхишиг:
-Бэлчээрт тохируулж, мал өсгөх хэрэгтэй гэдэг дээр Жадамбаатай санал нийлж байна. Сүрэг хоорондын харьцааг нэг их чухал биш гэж яриад байна. Манай судлаач, эдийн засагчдын таван хошуу малын зохистой харьцааг гаргасан судалгаа ч байдаг.
3:1 гэсэн сүргийн бүтцийн харьцааг монголчууд хэдэн зууны турш бэлчээрийн мал аж ахуй эрхлэхдээ зүгээр ч нэг баримталж ирээгүй байх. үүнийг уламжлагдаж ирсэн зохистой хэмжээ гэж үзэж байгаа. Тэмээний хорогдсон орон зайг ямаа эзлэх ёстой энэ тэр гэсэн асуудал гарч ирж байна. Тэмээ говьд экологийг тэнцвэржүүлж өгдөг сайн нөлөөтэй гэдэг нь үнэн. Тэмээ, ямаа хоёрын хөрсөнд учруулах даралтын хэмжээг судалсан байгаа юм л даа. 450 кг амьдын жинтэй тэмээ хөрсний нэг ам см талбайд 0.44 грамм жингээр дарж явдаг. Гэтэл 35 кг жинтэй ямаа дээрх хэмжээний талбайд тэмээнийхээс гурав дахин их хохирол учруулдаг.

Б.Минжигдорж:
-Тэгэлгүй яадаг юм бэ. Ямааны хурц шөвгөр туурай газрын хөрсөнд шигдэх нь их л байж таараа шүү дээ. Тэмээ хавтгай тавагтай юм байгаа биз дээ.

Д.Буянхишиг:
-Ямаа хөнгөн биетэй хэрнээ хөрсөнд тийм их аюул учруулдаг. Монгол судлаачдынхаас гадна ямаан сүргийг их хэмжээгээр өсгөж үржүүлснээс болоод экологийн сүйрэл учирсан дэлхийн гашуун түүх ч бий. Грек орон ямааг хэт өсгөснөөс болж эзгүй хээр тал нүцгэн уул болсон түүхтэй. Жадамбаа гуай ямааг ургамлын үр жимсээр хооллодог сайн гэж ярьж байна. Тэр чинь сайн юм биш. Үр жимс, цэцэг навчаа алдсан ургамал эргэн сэргэдэггүй. Ямааг хэмжээ хязгааргүй өсгөх нь экологийн сүйрлийг авчирна. Тийм ч учраас Таргидияа /эмгэнэл/ гэсэн латин үг ямаа гэдэг үгнээс гаралтай гэсэн тайлбар ч байдаг юм билээ. Цөөн биш орон ямаа их хэмжээгээр өсгөснөөс болоод ийм байдалд хүрснийг бид бодох ёстой. Сахарын цөл үржил шимгүй болсон нь ямаатай л холбоотой.

Минжигдорж доктор нэг ямааны ноолуураас 3000-4000 төгрөгийн орлого олж байгаа гэж ярилаа. Би бол нэг ямаанаас авч буй ноолуур 12-16 мянган төгрөг олж байгаа гэж бодож байна. Яагаад гэвэл, нэг ямаанаас дунджаар 300-400 грамм ноолуур гардаг, үүнийг өнөөдрийн зах зээлийн үнээр тооцоход тийм байгаа. Ноолуурт нь болж ямааг өсгөх нь малчдын аж амьдрал дээшлэхэд нөлөөтэй. Тийм учраас ямаан сүргийг өнөөдрийн түвшинд хүртэл өсөн үржүүлэх бодлого байсан. Одоо бол ямар нэг хэмжээгээр төрийн бодлогыг энэ зүгт хандуулж, сэрэмжлүүлэх цаг болсон. Оройтоогүй дээр нь ямааны өсөлтийг ямар нэг хэмжээгээр хязгаарлах ёстой. Нөгөө талаар бид маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр гэдэг байдлаар хандаж болохгүй ээ. Одоо л хязгаарлахгүй бол оройтох юм биш байгаа.

Д.Дорлигсүрэн:
-Зах зээл бүхнийг шийднэ гэж болохгүй. Өнөөдөр дэлхий даяар байгаль экологио хамгаалах асуудал хурцаар тавигдах болсон. Тэрний тулд малын тоо толгойг хязгаарлаж, зохистой хэмжээнд нь байлгая. Бүх зүйлийг байгальд зохицуулъя. Тэгэхгүй бол хүн өөрөө оршин тогтнож буй орчноо сүйтгэх нь гэж яриад байна шүү дээ.

-Б.Минжигдорж:
-Ямаагүй болохоор уулын бэлчээр харгана бутаргана болж, нарийн өвс нь багасна гэдгийг дээр Жадамбаа хэлсэн. Ямаагүй орнууд ямаатай болохоос өөр арга байхгүй гэсэн асуудал тавьж байна шүү дээ.
Монгол орны хувьд 130 сая га бэлчээртэй. 35 сая малтай. Бэлчээрийнхээ дөнгөж дөрөвний нэгд нь мал нь бэлчиж байна. Өөрөөр хэлбэл, маш их бололцоо бий. Улаанбаатараас Хархорин оръё гэж бодъё. Тэгэхэд мал харагдахгүй халиурч шаргалтсан бэлчээр л байна. Ус дутаад байгаа байхгүй юу. Устай бол бэлчээр бий. Мал өсгөх боломж байгаа.

-Тооны өсөлтөөр хэрэгцээ шаардалгаа хангах уу, тоо толгойг зохистой хэмжээнд барьж нэг ямаанаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд хэн хүнгүй анхаарах цаг болсон уу?

Б.Минжигдорж:
-Бэлчээрийн монгол малын бүтээмж бага байна. Нэг ямаанаас 250 грамм ноолуур чүү ай авч байгаа. Бэлчээрийг эзэмшүүлээгүй цагт яаж малынхаа тоог бэлчээрт тохируулах гэж. Худлаа яриад байна шүү дээ. Энэ хэсэг газар энэ малчны бүлэгт байна гэвэл тэр дотроо л ажиллана шүү дээ. Монголын мал аж ахуйг цаашид хөгжүүлэх бодлогын нэг гол асуудал бэлчээр нутгийг эзэмшилтэй болгох.

Д.Дорлигсүрэн:
-Минжигдорж гуайтай санал нэг байна. Бусад оронд бэлчээрийн даацаа тохируулж байна. Жишээлбэл, 100 га газарт 100 ямаа бэлчээх нормтой бол хэзээ ч түүнээс илүү гаргахгүй. Хэрвээ илүү гарвал торгож байна. Хатуу хариуцлага хүлээлгэж байгаа учраас 100 ямаандаа бариулж байгаа байхгүй юу. Гол шаардлага нь бэлчээр доройтуулахгүй байх ёстой. Өвөрмонголд ямаа өссөн мөртлөө бүтцийг нь бариад байна. Үүнийг цаанаас нь бодлогоор зохицуулж байгаа байхгүй юу.

Б.Минжигдорж:
-Малын зохистой хэмжээ хэд байх юм. Үүнд Засгийн газар нөлөөлөх үү, нөлөөлөхгүй байх уу гэдэг асуудал байгаа. Энд Засгийн газар ямааны өсөлтийг сааруулна гэж чадахгүй шүү дээ. Чанарыг сайжруулах асуудал нэгдүгээр асуудал мөн. Хамгийн гол асуудал бэлчээрийг эзэмшилтэй болгох. Харин малчид өөрсдөө малынхаа нөөцийг ашиглах чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй. Яагаад нөөц алдаад байна гэхээр бэлчээрийн мал хавар, өвөл хамаг тарга хүчээ алддаг. Мах сүү, ноос ноолуурын алдагдал их гарч байна. Тэрийг багасгахын тулд малын бэлчээрийн нөөц бий болгох, нэмэгдэл тэжээл, усны асуудлыг шийдэх хэрэгтэй. 500 ямаатай өрх 12 сая төгрөгийн орлогынхоо хоёр сая төгрөгийг бэлчээр, тэжээлд зарцуулж болно ш дээ. Үйлдвэр эрхэлж буй хүмүүс газар, мал аж ахуйдаа хөрнгө оруулах сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Тэгэхгүй мөнгө оллоо архидаад юм уу , эсвэл морь, бөхөд мөнгө хаяад байж таарахгүй.

-Малчид ямаан сүргийн чанар, үүлдэр угсааг сайжруулахад анхаарах цаг болсон байлтай?
Д.Дорлигсүрэн:
-Малын тооны өсөлтөөр хэрэгцээг хангана гэдэг утгагүй л дээ. Бэлчээр хязгаарлагдмал. Бэлчээр нь малаа хязгаарлаж, малын тоогоо дагаад малчны тоо хязгаарлагдах ёстой. Өнөөдөр 370 гаруй мянган малчин байгаа. Өмнө нь 2001 оны үед 420 гаруй мянган малчинтай болсон. 1990-ээд онд 130 гаруй мянган малчин өрх байсан. Цөөн малтай өрхийн тоо нэмэгдсэн. 100-гаас доош малтай өрх нийт малчдын 65, 200 хүртэл нь 80 орчим хувийг эзэлж байгаа. Сүргийн бүтцээр нь аваад үзэхээр 100 мал нэг айлын амжиргааг хэзээ ч хангаж чадахгүй. Доод тал нь 300 гарч байж ердийн хэрэгцээг хангана. Айл болгоныг 500 мянган малтай болгоно гэвэл шигүүлээд тавьсан ч багтахгүй. Малын тоог тодорхой хэмжээнд хязгаарлах ёстой. Цөөн малтай болон орлого багатай иргэд хүссэн хүсээгүй томоохон үйлдвэрлэлийн салбарт шилжинэ.

Монгол малын ашиг шимийг шууд дээшлүүлэх бололцоо үнэхээр байхгүй. Экологийн нөхцөлд зохицсон мал байхаас аргагүй. Нутгийн малыг сайжруулах хэрэгтэй. Гагцхүү энд юуг ярих вэ гэхээр үржлийн ажлын бодлого алдагдсан байгаа. Хоёр жил болоод хуц, ухнаа сольж байх ёстой. Өнөөдөр ихэнх нь хээлтүүлэгчээ солихгүй байна. Эсвэл саахалт айлтайгаа сольж цус ойртуулж, мал давжаарч байна. Эцэг малыг нөгөө сумаас, эсвэл хил залгаа аймгаас авчирч тавих нь гол.

Одоо бол малчид нас гүйцсэн эр ямаа олонтой болж байгаа. Бүдүүн ямаатай болохоор ноолуурын гарц нэмэгдэнэ гэдэг үнэн. Гэтэл ноолуур нь бүдүүрчихэж байгаа. Хоёрдугаарт, ноолуурын гадна талаар байдаг бүрхүүл нь зузаарч байна гэж байгаа. Хялгасны урт нэмэгдээд, ноолуурын урт нь богиносож байна. Үйлдвэрт ороход хялгас, ноолуур хоёрыг ялгахад хүндрэлтэй болж байгаа гэсэн үг. Монголын ноолуур дэлхийн зах зээл дээр нэр хүндээ алдаад ирвэл үнэ нь унана. Тийм учраас ноолуурын чанарт анхаарах шаардлагатай. Ямааны мах экспортлох асуудлыг ч тавих ёстой.

Д.Буянхишиг:
-Нэгж малын ашиг шимийг нэмэгдүүлэх. Бэлчээрийн мал аж ахуйн ашиг шимийн түвшин тодорхой түвшинд очсон. Генетик, биологийн потенциалаараа байж болох түвшинд очсон гэж үзэж болно. Тийм учраас 3:1 харьцаагаар удамшдаг. Ямар ч малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд удамшлын хуулиар бол 15-20 хувь ахих юм. Монгол ямааны ноолуур 300-400 байна. Улсын дунджаар 270-300 орчим грамм байна. 15 сая ямаагаа цөөлөөд 10 болгоод өнөөдрийн хэмжээний ноолуурыг үйлдвэрлэнэ гэвэл бүтэхгүй. Тэгэхээр тооны өсөлтийг хязгаарлах ашиг шимийг сайжруулах асуудал бэлчээрийн мал аж ахуйд нэг их өргөн хүрээтэй ярих асуудал биш.

Энэ бол суурин эрчимжсэн аж ахуй дээр буюу мах сүүний чиглэлийн мал дээр яригддаг асуудал. Ер нь ямааны тоо толгойг тодорхой хэмжээнд хязгаарлахгүй бол саяхан ноолуурын үйлдвэрлэлийн асуудлаар онол практикийн бага хуралд сууж байхад, нэг илтгэл дээр 19 микроноос дээш бүдүүнтэйг ноолуур гэж үзэхгүй нь гэж гарч байсан. Манайх ямаагаа хүнсэнд хэрэглэхгүй байснаас эр, эм ямааны сүрэгт эзлэх хувийн жин нэмэгдчихсэн. Нарийн ноолуур гардаг сүргийн бүтэц бага болж байна. Ноолуурын үнэ өндөр түвшинд байгаад байхгүй. Нөгөө талаар Жадамбаа ямар шалгуураар ямаа зохих түвшинд хүрсэн, хязгаарлах ёстой гэж үзэж байгаа юм бэ, тийм тооцоо судалгаа алга гэж ярьж байсан. Сүргийн бүтцийг бүсээр нь тогтооход хэцүү. Цаг хугацаа шаардсан ажил. Эдийн засгийн талаас нь болон бэлчээрийн даац талаас нь аваад үзэхэд хязгаарлах цаг болжээ.

Социализмын үед төлөвлөгөөгөөр ямааны 30 гаруй хувийг маханд борлуулж байсан. Өнгөрсөн оны статистикийг аваад үзэхэр 17.5 хувийг л борлуулж байна. Ямааны мах үйлдвэрлэхээ больсон. Эцсийн эцэст хоол хэрэгтэй юү, ноолуур хэрэгтэй юү. Хүн ам нэмэгдээд махны хэрэгцээ ихсээд байна. Ийм учраас ямаа руугаа жаахан анхаарна байгаа гэдэг агуулгаар ямааны татварыг нэмэгдүүлсэн. Хоёр ямаа нэг хоньтой тэнцэж байгаа. Энэ бол нэг их нөлөө болж чадахгүй байх. Гэхдээ энэ маягаар ямар нэг хэмжээгээр зохицуулах гэж оролдох ёстой.

Б.Минжигдорж:
-Энэ бол буруу. Малчдад дандаа дарамт үзүүлэх юм. Чи ямаагаа өсгөсөн гээд дарамт үзүүлж байна. Тэрний оронд ямааны махны зах зээл, борлуулалт, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шаардлагатай. Энд ямааны махаар хиам, зайдас хийж болно. Хоёрдугаарт, боодог, хорхог их хийх хэрэгтэй. Жуулчдын замд хорхог хийж өгөх хэрэгтэй. Дуртай л иднэ шүү дээ. Арьсаар нь гоёмсог бүтээгдэхүүн хийж болно. Ишгэн дээл хийхэд сэрүүн бүсийн орны зах зээлд их гарна. Ийм маягаар ямааны борлуулалтыг нэмэгдүүлэх арга хэрэглэх хэрэгтэй. Дорлигсүрэнгийн хэлдэг зөв. Мал аж ахуйн үйлдвэрлэл экологи байгаль орчинд халгүй технологитой байхыг чухалчлах хэрэгтэй. Төрөөс дарамт үзүүлээд байх юм уу, эдийн засгийн механизмаар бий болгох уу.

Монгол Улс 20 сая ямаатай, 30 сая хоньтой л байя. Тэрнээс илүү гаргаад ч яах вэ. Малчдын худаг ус гаргах, бэлчээрээ хамгаалах сэтгэлгээг хөгжүүлж, урамшуулах хэрэгтэй. Ингэж байж бид хэрэгцээгээ хангана. “Говь гурван сайхан” үүлдрийн ямаа 400 грамм ноолуур өгч байна. Гэтэл ноолуурыг нь бүдүүн гээд ад үзээд байна. Алтайн хязгаар ОХУ-д 18 микронтой ноолуур өгдөг хар ямаа үржүүлж байна. Уулын, бор хоёрыг ад үздэг юм. Жирийн ард түмэн хэрэглэх бүтээгдэхүүн хийж болно. Нарийн ноолуураар тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн хийдэг.


Read more...

Хүнсний аюулгүй байдлын менежментийн асуудалд

Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээний төвшин. Статистикийн албан ёсны мэдээгээр манай улс хүн амаа махаар бүрэн хангаж, харин хэрэгцээт гурилын 75-80 хувь, сүү, цагаан идээний 20хувь, төмс, хүнсний ногооны 27,5-66,7 хувь, будаа, чихрийн зүйл, ургамлын болон цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнийг зөвхөн гадаад эх үүсвэрээс нийлүүлж байна. Хүнсэнд хэрэглэж байгаа малын 94,6 хувь, сүүний 2,3 хувь-ийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, хэрэгцээний зонхилох хэсгийг чанар, эрүүл ахуйн баталгаагүй мах, сүүгээр хангадаг болов. Жишсэн дундажаар нэг хүн хоногт уураг, өөх тосыг зөвлөмж хэмжээний төвшинд хэрэглэж, харин нүүрс усны хэрэглээ зөвлөмжөөс 70-80 г.-аар бага байна. Жимс, хүнсний ногоо, ургамлын тос, загасны гаралтай бүтээгдэхүүний хэрэглээ туйлын бага байгаа нь нийт хүн амын дунд аминдэм, бичил эрдэс бодис, тосны ханаагүй хүчил зэрэг биологийн идэвхит бодисын дутал бодитой оршиж байна гэж үзэх үндэслэл болж байна.
Улсын дундажаар авч үзвэл хүнсний хэрэглээнд мах, гурил зонхилж, харин хотын хүний хэрэглээнд сүү, цагаан идээ хөдөөгийнхөөс бараг 4 дахин бага, хөдөөгийн хүний хэрэглээнд төмс, хүнсний ногоо маш бага хэвээр байна. Хүнсний хэрэглээний оновчтой бүтэц ийнхүү алдагдсан нь аминдэм, бичил эрдэс бодис, тосны ханаагүй хүчил, пробиотик бичил биетэн зэрэг биологийн идэвхит хүчин зүйлсийн хомсдолд хүргэж, түүнээс шалтгаалан хоол боловсруулах эрхтэн, зүрх судасны элдэв өвчин, ясны сийрэгжилт, эрт өтлөлт зэрэг эмгэг хүн амын дунд болсоор байна.


Манай улсын хүн амын 30 хувь нь буюу 750 мянган хүн ядуу, хүнсний хомсдолтой, зөвлөмж хэмжээний төвшинд бүрэн хооллож чадахгүй байна. Дэлхий мянганы зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас гаргасан тогтоолд хүнс хоолны хомсдолтой байгаа 750 мянган хүнийхээ хүнсний асуудлыг шийдвэрлэх зорилт тавиагүй, харин 2012 он гэхэд хүүхдийн тураалыг зогсоох тухай л заажээ. Манай улсад тураалтай хүүхэд гол төлөв хүн амын ядуу хэсгийн дотор байгаа учраас ядуучуудын хүнсний асуудлыг шийдэлгүйгээр хүүхдийн тураалаас гарч чадна гэдэг нь тун эргэлзээтэй.

Монгол Улсын хүнсний бодлого, эрх зүйн орчин
Хүнсний аюулгүй байдал нь үндсэн 3 тулгуураас, тухайлбал хүнсний зүйлийн хангамж, хүрэлцээ, чанар, аюулгүй байдал, шим тэжээлийн байдлаас бүрдсэн цогц асуудал болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тодорхойлж, хувь хүн, өрх гэр, улс гүрэн, бүс нутаг, дэлхийн хэмжээнд хүнс хоолны бодит үнэлгээг гаргахдаа энэ зарчмыг баримталдаг юм зур.1. Монгол Улсын Хүнсний тухай анхны хуулинд (1995) олон улсын байгууллагын тодорхойлолтыг үндэслэн “ хүнсний аюулгүй байдал гэж хүнсний зүйлийн хангамж, бүтцийн болон чанар, эрүүл ахуйн хэмжээ хангагдсан байдлыг хэлнэ” гэж заасан боловч уг хуулийн шинэчилсэн найруулга (1999)-д “хүнсний аюулгүй байдал гэж хүнсэнд чанар, эрүүл ахуйн зохистой хэм хэмжээ хангагдсан байхыг хэлнэ” гэж хангамж, хүрэлцээний асуудлыг орхиж, хүнсний бодлогын цогц байдлыг алдагдуулжээ.

Зураг 1. Хүнсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн

Олон улсын хэмжээнд “хүнсний эрх” гэж “хүрэлцээтэй, шимт бодисын зохистой харьцаатай, аюулгүй хоол хүнсийг авбал зохих хамгийн бага хэмжээ“-г хэлдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд (1948) “хүн бүр хоол хүнс .....ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй“,Эдийн засаг, соёлын эрхийн тухай Олон улсын пактад (1966) “хүн бүр . . . хоол хүнстэй байх эрхтэй“-г цохон тэмдэглээд нэн тэргүүнд “өлсгөлөн, тэжээлийн доройтлоос ангид байх эрх“-ийг онцлон заажээ. Хүнсний анхны хуулийн (1995) нэгдүгээр бүлгийн 4 зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэр хүн бие махбодийнхоо хэрэгцээ, шаардлагын дагуу хүнс хоолоор хангагдах эрхийг заасан боловч шинэчилсэн найруулгад хүнсний эрхийн асуудлыг бүхэлд орхижээ.

Хүнсний аюулгүй байдлын асуудал нь аливаа улс гүрний үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байдаг учраас бодит үнэлгээг тодорхой хугацаанд хийж, төр, засаг, ард иргэд бүгдээрээ шүүн хэлэлцэж, холбогдох арга хэмжээ авч байдаг юм. Хүнсний тухай хуулийн холбогдох заалтууд нийслэл, аймаг, дүүрэг, сумын төвшинд хэрэгжихгүй, түүний хэрэгжилтийг холбогдох албан тушаалтнаас асуудаг, шаарддаг тогтолцоо ч байхгүй байна. Үндэсний аюулгүй байдлын тухай Монгол Улсын хууль (2001)-иар үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүнсний аюулгүй байдлыг оруулаагүй, харин өлсгөлөнг нийгэм-төрийн байгууллын аюулгүй байдлын дотоод сөрөг хүчин зүйлд хамааруулжээ. Өөрөөр хэлбэл өлсгөлөнд нэрвэгдээгүй л бол хүнсний аюулгүй байдлын асуудал үндэсний хэмжээнд анхаарал татахгүй юм шиг ойлгогдож байна. Засгийн газрын тухай хуулинд хүн амын хүнсний хангамжийн бодлогыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд эрхлэхээр зааж, харин хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдал, шимт чанарын асуудлыг эзэнгүй орхижээ. Ийм ч учраас хүнс, хоолноос улбаалан хүний эрүүл мэндэд хохирол учрахад Эрүүл мэндийн сайд зөвхөн ажиглагчийн байр суурь эзэлж, хүнсний бүтээгдэхүүний шимт чанарын үнэлгээ, эрүүл хүнсний бодлого орхигдож байна. Улсын мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллагууд хүнсий бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн талаар үзлэг, шалгалт, хяналт шинжилгээний ихээхэн ажил байгаа боловч бодит үр дүн хангалтгүй, өнөөдөр илэрсэн дутагдал дахин давтагдахгүй байх нь тун ховор байна. Импортын хүнсний бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний гэрчилгээний эрх зүй, үзүүлэлтийн талаар нийлүүлэгч орны эрх бүхий байгууллагатай албан ёсны хэлэлцээр байхгүй, шинжилгээний арга зүйг нэгдсэн системд оруулаагүй, эх орны хүнсний үйлдвэр, бүтээгдэхүүний эрүүл ахуйн хэм хэмжээг албан ёсоор тогтоогоогүй, тэр ч байтугай Монголын эрүүл ахуйн ерөнхий эмч хэн болох нь одоо хүртэл тодорхойгүй байна.

Стандарчилал, тохирлын үнэлгээний хуулийн дагуу хүнсний бүтээгдэхүүн тохирлын үнэлгээнд заавал хамрагдах ёстой ч чанарын баталгаа, гэрчилгээгүй, харийн хэлээр бичигдсэн хаяг, шошготой хүнсний зүйлийг гадаадаас хувь хүмүүс ихээр зөөдөг хэвээр, эх орны үйлдвэрүүдэд чанарын удирдлагын ИСО 9001 станадрт, эрүүл ахуйн хяналтын НАССР тогтолцоог нэвтрүүлэх ажил сургалтын шатнаас гарч чадаагүй байна. Нөгөө талаар хүнсний зөв хэрэглээ, эрүүл хооллолтын талаар хэрэглэгчдэд мэдлэг дадлага олгох ажил зар сурталчилгаа төдийгөөр хязгаарлагдаж байна. Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналтын тогтолцоо оновчгүй байгаагаас үйлдвэрлэгч, худалдагчийн хариуцлагыг мэргэжлийн хяналтын албад хүлээдэг болжээ.

Зураг 2. Хүнсний бодлогын үндэсний зөвлөлийн бүтэц

Хүнсний бодлого, аюулгүй байдлын менежментийн шинэ чиглэл
Хүнсний бүтээгдэхүүн зөвхөн дутагддаг гэсэн үзэл бодолд тулгуурласан гал унтраах төдий өнөөгийн арга барилаас салж, хүний хүнсний эрхийг хангах стратеги, ялангуяа эх орны нөөцийг чадамгай ашиглан “хүнс үйлдвэрлэх” ерөнхий ярианаас хүнс, хөдөө аж ахуйн цогцолборыг хөгжүүлэх, иргэн, өрх бүр хүнсний хэрэгцээгээ хангахад хүрэлцэхүйц орлоготой болох, хүнсний дотоодын үйлдвэрлэлт, импорт, экспортын зохистой харьцаа тогтоох зэргээр стратегийн асуудлуудад шилжих шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, хүнсний бодлогын стратегиа зөв тодорхойлж, хэрэгжиж байгаа нэртэй, бодитой үр дүн өгөхгүй байгаа дотоод, гадаадын олон хөтөлбөр, төслүүдийг нэгдсэн стратегийн хүрээнд шинэчлэх шаардлагатай байна. Хүнсний асуудлыг үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг болгож, Хүнсний бодлогын үндэсний зөвлөл байгуулан хүнсний хангамж, хүрэлцээ, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын стратеги, үйл ажиллагааг хариуцуулан ажиллуулах нь манай орны хөгжлийн өнөөгийн шатанд төдийгүй цаашид ч чухал ач холбогдолтой юм (зур.2).

Зураг 3. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын хариуцлагын зарчим



Манайх шиг хүн ам цөөтэй, газар нутаг томтой, мал сүрэг хүрэлцээтэй оронд хүнсний бүтээгдэхүүн зөвхөн, дутах бус бас илүүдэх аюул ч тохиолдох эрсдэл байдаг учир фермерийн аж ахуй, хүнсний үйлдвэрийг алс хэтийн бодлоготой хөгжүүлэх учиртай. Хүнс, хөдөө аж ахуйн цогцолборыг “хүний хүнсний эрхийг хангах, хүн амын эрүүл хооллолтын бодлого”-ын хүрээнд хөгжүүлбэл ажлын байрыг олноор буй болгож, тодорхой тооны өрх айлын амьжиргааны тfвшинг дээшлүүлэхэд хувь нэмэр болно. Хүнсний аюулгүй байдлын өнөөгийн тfвшинд үнэлгээ өгч, богино, дунд, урт хугацааны стратеги, үйл ажиллагааг тодорхойлох “Хүнсний бодлого судлалын төв”-ийг Үндэсний зөвлөлийн дэргэд байгуулан ажиллах нь шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн цогц судалгааны үндсэн дээр бодит байдлыг зөв үнэлж, стратегийг оновчтой тодорхойлон чиглэсэн зорилго бүхий үйл ажиллагаа өрнүүлэх чухал нөхцөл болно. Хүнсний бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байгаа Монгол улс байтугай, хүнсний асуудлаа бүрэн шийдвэрлэсэн Америкт, бидэн шиг “социализм” байгуулж явсан ОХУ, бус оронд ч хүнсний бодлогын бодит байдал, хэтийн төлвийг бие даасан эрдэм шинжилгээний байгууллага тандан судалж, төр, засгаас ул үндэстэй, алс хэтийн харсан шийдвэр гаргаж байна.

Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлагыг хангах үндсэн арга зам нь төрийн зүгээс хянаж, шалгахад бус, харин үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн хариуцлагыг дээшлүүлэх, хэрэглэгчийн мэдлэг, боловсролыг хөгжүүлэх, түүнийг үнэн зөв мэдээллээр хангаж, жинхэнэ “хаан”-аар өргөмжлөн ажиллахад оршиж байдгийг зах зээлийн арвин туршлагатай орнуудын жишээ харуулж байна. Энэ нь зах зээлийн өрсөлдөөнд амжилттай оролцохын тулд үйлдвэрлэгч, нийлүүлэгч юуны өмнө бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг эрхэмлэх, харин хэрэглэгч өөрийн эрүүл мэндэд зөвхөн эрсдэлгүй бус, харин ач тустай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх зарчим юм. Ийм учраас хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хариуцлагыг юуны өмнө үйлдвэрлэгч, нийлүүлэгч хүлээдэг, харин хэрэглэгч хянадаг зарчмыг санал болгож байгаа юм (зур.3). Шинэ зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Хүнс, эмийн хяналтын албыг тусгайлан байгуулах, Эрүүл мэндийн сайдад Монгол улсын Эрүүл ахуйн ерөнхий эмчийн эрх, үүргийг хариуцуулах, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай зэрэг хуулиудыг шинэчилж, шинээр Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын тухай, Шилжмэл ген бүхий хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний бүртгэл хяналтын тухай, Хүнсний бүтээгдэхүүний магадлан шинжилгээний лабораторийн тухай, Хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын тухай зэрэг хуулиудыг гаргах шаардлагатай гэж үзэж байна. Эрх зүйн ийм шинэчлэлтээр хүнсний үйлдвэр, мал аж ахуй, газар тариалангийн аж ахуйн нэгж, худалдаа, тээвэр, үйлчилгээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах харилцаа, үүрэг, хариуцлагын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх боломжтой.

Монгол хүний хүнс хоолонд биологийн идэвхит ямар хүчин зүйл нэн чухал байгааг бид тогтоож чадаагүй байгаагаас гадаадын мэргэжилтнүүдийн зөвлөмжөөр давс йоджуулах, гурил төмөржүүлэх зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг механик аргаар баяжуулахад анхаарч, харин биотехнологи, биохими, хальсан шүүлт, цахилгаан соронзон, гэрлийн долгион ашиглах зэрэг технологийн дэвшлийг нэвтрүүлж, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйлчлэл бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого орхигдож байна. Энэ байдал нь “эмчилгээ, сувиллын бүтээгдэхүүн” нэрийн дор чанар, эрүүл ахуй, гарал үүслийн баталгаагүй, хуурамч, дуураймал барааг эх орны зах зээлд ихээр гаргаж, хүний эрүүл мэндэд хохирол учруулахад хүргэж байна. ОХУ, Казахстан, АНУ, БНХАУ-ын жишээгээр хүнсний технологи, хооллолт зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэх хүний нөөцийн бололцоо Монголд байна. Ер нь хүнсний үйлдвэрлэлийн технологийг хүний эрүүл мэндийг дэмжих, хамгаалах зорилгын дор хөгжүүлбэл хүнсний асуудлыг цогц утгаар нь шийдвэрлэх боломж бүрдэнэ.
ШУТИС-ийн Тэргүүлэх профессор, доктор (Sc.D) Л.Дамдинсүрэн
Эх сурвалж: Нээлттэй нийгэм форумын вэбсайт www.openforum.mn (2007.06.20)


Read more...

Өнгөөр далдалсан химийн бодисын аюул

Ц.ЦЭВЭЭНХЭРЛЭН (Өнөөдөр сонин, 2007.02.14)

Химийн бодисын үйлдвэрлэлийн хэмжээ өнөөдөр 400 сая тонн болтлоо өслөө. Хүн төрөлхтөн яг одоо нэг сая орчим химийн бодис хэрэглэж байна. Үүний арваад мянга нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг бодисууд.

Өнөөдөр хорт хавдар үүсгэдэг, удаан хугацаагаар хадгалагдаж хордуулах чадвартай химийн бодис, цаашлаад хүний үр хөврөл, үр удамд хортой бодисыг үйлдвэрлэх, хэрэглээг багасгах, зогсоох, орчиндоо халгүйгээр ашиглах аргыг хамтын хүчээр шийдвэрлэхээр дэлхий нийтээрээ тэмцэж эхэллээ.

Хүнсний аюулгүй байдал тун чухал асуудлын нэг болоод байна. Харин Монголд химийн бодисын хэрэглээ, экспорт, импорт гээд аюулгүй байдлыг хангах асуудал ямар түвшинд байна вэ? Бид хоол хүнсэндээ агуулагддаг химийн бодисын хэмжээ, түүний хор нөлөөний талаар юу мэдэх билээ.

Хүн амын дунд зонхилдог архаг өвчний нэг гол шалтгаан нь зарим нэг төрлийн химийн хортой бодис, тэдгээрийг агуулсан хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой аж. Тодруулбал, хүнс тэжээлд ойролцоогоор 1000-аад төрлийн химийн бодис агуулагддаг байна. Хөдөө аж ахуйн хүнсний бүтээгдэхүүн дэх хорт үлдэгдэлд пестицид буюу хөдөө аж ахуйн зориулалттай химийн бодис, малын эм ордог. Эдгээрийн үлдэгдэл хүний организмд онцгой хортой нөлөө үзүүлдгийг Та мэдэх үү.

Хорт хавдраар жилд 3000 хүн өвчилж байна



Монголд насанд хүрсэн хүмүүсийн нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан нь хорт хавдар болоод байна. Жилд 3000 орчим хүн энэ өвчнөөр өвчилдөг талаар судалгаа гарчээ. Үүнийг хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Түүнчлэн хорт хавдраар өвчлөгсдийн 60-70 хувь нь хожуу үедээ хүрсэн буюу бүр эмчлэгдэхгүй оноштой.

Судалгаанд хорт хавдар үүсгэгч гадаад хүчин зүйлүүдээс архи, тамхитай холбоотой 30, бие махбодийн нөхөн төлжилтөөс 10, бусад хүчин зүйл 25 хувийг эзэлж байна. Харин хүнс тэжээлтэй холбоотой нь хамгийн өндөр буюу дангаараа 35 хувийг эзэлж байгаа юм.

ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийн профессор Д.Дамдинсүрэн:
-Импортын бүтээгдэхүүний өнгөнд нь, гоё сав баглаа боодолд нь, эсвэл амтанд нь хүмүүс хууртаж байна. Бид импортын жимс, хүнсний ногоонд нитрит, мөн өөр төрлийн химийн бордооны үлдэгдэл илэрлээ гээд л ярьдаг. Гэтэл үүнийг таслан зогсоож чаддаггүй. Нутаг дэвсгэртээ ороод ирчихсэн хойно нь хөөцөлдөөд байдаг. Хэрвээ үнэхээр химийн бодисын агууламж их байгаа бол хилээр оруулахгүй байх ёстой. Ингэж байж л хүн амынхаа эрүүл мэндийг хамгаална шүү дээ гэв.

Хүнсний бөөний худалдааны төвлөрсөн цэгүүдэд өнгөрсөн жил 1300 гаруй нэрийн бүтээгдэхүүний чанарын баталгаажилтад шалгалт хийжээ. Шалгалтаар 110 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч шинжлэхэд 16 хувьд нь хлорт органик пестицид буюу химийн хорт бодис, 20-иод хувьд нь нитритийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан нь тогтоогдов. Мөн импортын улаан чинжүү, улаан лооль, усан үзэм зэрэг бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй байгаа нь батлагдав.

Хүнсний аюулгүй байдалд хамаатай, анхаарал татах асуудлын нэг нь яах аргагүй хиамны үйлдвэрлэл. Монголд ходоодны шарх, ходоодны хорт хавдар өндөр байгаа шалтгаан нь хиамтай ч холбоотой байж мэднэ. Хиамыг улаан болгодог гол түүхий эд нь нитрит хэмээх химийн онцгой хортой бодис. Энэ нь нитритийн бордоо байдлаар хүнсээр дамжин хүний биед шингэдэг. Эсвэл хиам үйлдвэрлэх явцад хэрэглэсэн нитрит нь организмд төрөл бүрийн нитрозолин болон хувирдаг аж. Улмаар эдгээр нь ДНХ-д нөлөөлөх замаар хорт хавдар үүсэх нөхцөлийг бүрдүүлдгээрээ тун аюултай бодис.

Гэтэл хиамны ихэнх үйлдвэрт химийн бодисыг хэрэглэх технологийн горим алдагджээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хиам үйлдвэрлэдэг 40-өөд аж ахуйн нэгжид шалгалт хийсэн байна. Үйлдвэрлэж байгаа хиамнаас 68 дээж авч нян судлалын шинжилгээ хийхэд 23 хувьд нь нянгийн тоо их, 4.4 хувьд нитрит зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарчээ.

Дээрх зөрчлүүд зөвхөн нэг удаагийн шалгалтынх. Албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид гэхэд ийм байна. Үүний цаана мөнөөх хорт хавдар үүсгэгч нитритийг ямар ч хяналтгүйгээр импортолдог, зардаг, үүнийг нь авдаг хүмүүс бий. Гэтэл үүнд нарийн шинжилгээ хийдэг лаборатори, дагаж мөрддөг тусгайлсан стандарт ч Монголд алга. Хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой асуудалд ийм хайнга хандаж болно гэж үү. Хамгийн гол нь бид хиамыг хараад, амсаад эрүүл мэндэд хор аюул учруулах тунгийн химийн бодис хэдий хэр байгааг мэдэхгүй нь харамсалтай.

Түүнчлэн сүүлийн үед хиамны жижиг үйлдвэрүүд махаа арвилахын тулд ариун цэврийн цаасыг усанд дэвтээгээд хольдог тухай ч дуулдаж байна. Уг нь хиамыг лангуун дээр биш худалдааны зориулалтын хөргөгчид хадгалах учиртай. Гэтэл хүнсний захуудад хөргөгчийг зөвхөн үзэмж төдий байдлаар, хиамны лангуу болгон ашиглаж байна. Ингэж ил задгай зарсан хиамны нянгийн бохирдолт гэхэд л ганцхан хоногийн дотор хэд дахин үрждэг аж. “Хөргөгчид хийхээр хүмүүс авдаггүй, харалгүй өнгөрдөг. Ингээд ярайтал нь тавибал зарагддаг юм” хэмээн “Нарантуул” захын худалдагч ярилаа.

Үүнээс гадна лаазалсан хүнсний бүтээгдэхүүн манайд ихэвчлэн импортоор орж ирдэг. Харин тэрхүү лаазалсан савнаас хүний дотоод шүүрлийн системийг гэмтээдэг песфенол А гэдэг химийн бодис ялгардаг аж. Энэ бодис савны доторх бүтээгдэхүүнд нэвчин орж хүний нөхөн үржихүй, мэдрэлийн болон дархлааны системд нөлөөлдгийг эрдэмтэд хэдийнэ баталжээ.

Гэхдээ янз бүрийн бордоо хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн зөвхөн импортоор орж ирдэг гэвэл эндүүрэл болно. Манай улс мал аж ахуй, газар тариаланд болон мэрэгчидтэй тэмцэх зорилгоор 10 гаруй нэр төрлийн 8000 тонн химийн бодисуудыг сүүлийн хэдэн жилд импортолжээ. Эдгээрт инсектицид, гербоцид, зооцид зэрэг химийн онцгой хортой бодис байдаг. Чухамдаа энэ нь монгол хүнсний ногоонд ч бас их, бага хэмжээгээр агуулагдаж байгаа.

Дэлхийд үйлдвэрлэж байгаа антибиотикийн тэн хагасыг зөвхөн малын эм, эмчилгээнд зориулж ашигладаг гэнэ. Үүнтэй холбоотойгоор малын сүү, махан дахь эмийн үлдэгдэл нь хүнд антибиотикт тэсвэртэй өвчлөл үүсгэхэд нөлөөлдөг нь батлагдсан. Судалгаанд дурдсанаар одоогийн байдлаар дэлхийд нийт 250 үйлчлэгч бодистой 2000 гаруй нэр төрлийн малын эм, бэлдмэл үйлдвэрлэж байна. Эдгээрийн ихэнхийг хүнсэнд агуулагдахыг хориглосон. Харин Монголд малын сүү, маханд агуулагдах химийн гаралтай эм бэлдмэлд тавих хяналт бараг байхгүй гэхэд болно.

Профессор Д.Дамдинсүрэнгийн яриаг дахин сонсъё.
-Манайх хүнсний үйлдвэрийн салбараас Европын холбооны улсад ганцхан бүтээгдэхүүн гаргадаг. Энэ нь зайдас хийдэг малын өлөн гэдэс. Гэтэл манай өлөн гэдэснээс антибиотик илэрч бөөн асуудал үүссэн. Эндээс харахад дэлхийн улс орнууд хүн амынхаа эрүүл мэндэд хэрхэн анхаарч байгаа нь тодорхой. Хүнсний аюулгүй байдал гэдэг тухайн улс орны үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн асуудал юм шүү гэлээ.

Европын холбооны улсууд манай урд хөршөөс импортолж байгаа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шаардлага хангахгүй байна хэмээн 2002 онд зургаан сарын хугацаагаар хориг тавьсан удаатай. Мөн Европын холбоо Япон улстай хамтарч хүнсний 50 мянган стандартыг шинээр боловсруулан мөрдөх гэж байна. Дэлхийн хөдөлмөрийн байгууллагын албан ёсны мэдээгээр химийн бодисын хордлогоор жилд 340 мянган хүн амь насаа алдаж байна. Түүнчлэн химийн бодисоос болж өвдсөн, шархадсан хүмүүсийн талаарх мэдээлэл тун бага байна. Ялангуяа Монголд.

Өнгөөр далдалсан химийн хорт бодисын замбараагүй хэрэглээ улс үндэстнийг ч мөхөлд хүргэж болно. Хоног хугацаа алдалгүй хортой, аюултай бодисын үйлдвэрлэл, импорт, хаягдал, цаашлаад химийн бодисын хэрэглээг зохицуулахыг Монголын эрдэмтэд анхааруулсаар байна. Химийн бодисын хэрэглээг хязгаарлах талд дэлхий даяар тэмцэж эхэлсэн өнөө үед Монголын төр, засаг ард түмнийхээ өмнө хүлээх ёстой үүргийн нэг яах аргагүй энэ юм.


Read more...